АЯА ХҮЧТЭНҮҮД ЭЭ
2Самуел 1:17-27
“Өө, Израиль аа, үзэсгэлэнт байдал чинь чиний өндөрлөг газруудад алагдав. Хүчтэнүүд хэрхэн алагдсан билээ!”(19)
1. Өө, Израиль аа! (17-24)
Давид Саул ба Ионатаны үхлийн төлөө гашуудахдаа дуулал зохион Иудагийн хөвгүүдэд сургахыг тушаав. Давид Израилийн алдар байсан Саул ба Ионатан хоёр өндөрлөг ууланд алагдсанд маш ихээр харамсан гашуудсан. Тэгээд хөвч хөндүүлээгүй харь үндэстнүүдийг баярлуулахгүйн тулд энэ тухай тэдэнд битгий мэдүүл гэв. Мөн Саул болон Ионатан хоорондоо тааламжтай, хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд хурдан, хүчтэй, эр зоригтой байсныг нь дурсан харамссан.(23) Хэдийгээр Саул насан турш өөрийг нь хороох гэж мөшгидөг байсан ч Давид түүнийг хайрласан. Тэрээр Саулын өөрт нь үйлдсэн муу зүйлсийг шүүмжлэн буруутгалгүй гагцхүү Бурханы Өөрийн алдарт ард түмний төлөө босгосон хаан гэдгийг чухалчлан бодсон. Мөн Саулын талаар өс хонзонгийн үйлсийг нь дурсахаас илүү түүний гайхамшигтай тааламжит зүйлсийг магтсан. Давид бол Бурханы зүрх сэтгэлийг дуурайсан хүн байлаа.
2. Ах Ионатан минь! (25-27)
Давид Ионатаны үхлийн төлөө онцгой ихээр гашуудан харамссан. “Ах Ионатан минь, таны төлөө би зовон шаналж байна. Та надад маш тааламжтай байв. Намайг гэсэн таны хайр надад бүсгүй хүний хайраас илүү гайхамшигтай байв.”(26) Ионатан өөрийн хааны сэнтийг хүртэл орхиж Давидыг хайрласан. Түүний хайр нь цэвэр ариун, үнэнч байв. Дэлхий дээр эрэгтэй эмэгтэй хүний нандин хайр олон байдаг. Гэвч цэвэр ариун үнэнч нөхөрлөл олон биш юм. Ионатаны Давидад хандсан хайр нь үнэхээр гайхамшигтай хайр байлаа.
Гуйлт: Эзэн минь! Надад мууг үйлдсэн хүний талаар өс хонзон өвөрлөлгүй, түүний сайн зүйлсийг л санадаг хүн болоход туслаач.
Нэг үг: Өс хонзонгоос илүү хайрыг