Өдөр бүрийн хоол /2026.05.29/

БИ НЭГ Л ЮМЫГ МЭДНЭ

Иохан 9:8-25

“-Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв.(25б)

Өнөөх сохор хүн амралтын өдөр хараатай болсноосоо болж Иудейчүүдээс маш их хавчлага авах болсон билээ. Харин тэр нэг зүйлийг бат барьж эцэс хүртэл хэцүү бэрхшээлийг даван туулав.

1. Чиний нүд яаж нээгдсэн юм бэ? (8-12)
Хараатай болоод явж байгааг нь харсан тосгоныхон түүнээс “Чиний нүд яаж нээгдсэн юм бэ?” гэж асуув. Үүнд тэр юу гэж хариулсан бэ? “Есүс гэдэг хүн шороо зуурч, нүдийг минь шаваад надад: Силоамын цөөрөм руу яв. Угаа гэж хэлсэн. Би очоод угаатал харах болсон” гэв. Тэр болсон үйл явдлыг маш тодорхой хэлсэн. Тэр өөрөө Есүсээс болж хэрхэн яаж өөрчлөгдсөнөө тодорхой мэдэж байв. Тэгээд тэр хайр ивээлийг зоригтойгоор гэрчлэв.

2. Би нэг л юмыг мэднэ (13-25)
Фарисайчууд Есүсийг амралтын өдөр шороо зуурч, өвчтөнийг эдгээж хууль зөрчсөн гээд өнөөх хүнийг дуудаж хавчиж эхлэв. Тэд түүгээр Есүсийг гэмтэн гэж хэлүүлж үгүй хийх гэсэн. Тэд өөрсдийн үгийг сонсохгүй бол синагогоос хөөнө гэх мэтээр түүнийг айлгаж сүрдүүлсэн. Харин тэрээр өчүүхэн ч айгаагүй. Мэддэг нэгэн зүйлийг бат барьж, Эзэний хайр ивээлээс урваагүй. Есүсээс авсан нэгэн хайр ивээлийг бат барих нь ялалтын арга юм.

Гуйлт: Эзэн минь ээ! Би танаас авсан нэгэн хайр ивээлийг бат барьж, баярын мэдээний дайснуудтай тэмцэлдэн ялж чадахыг гуйж байна.

Нэг үг: Би нэг л юмыг мэднэ.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.28/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.30/