БООЛЧЛОГДСОН ИЗРАЙЛЧУУД
Гэтлэл 1:1-22
Гол эшлэл 1:12
“Гэвч тэднийг хэдий чинээ зовоох тусам тэд төдийчинээ олширч, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилын хөвгүүдээс болж айдаст автав.”
Өнөөдөр бид Хуучин гэрээний 2 дахь ном болох Гэтлэл номоос суралцаж эхлэх болно. Гэтлэл ном нь Эхлэл номын үргэлжлэл бөгөөд агуулга утга санааны хувьд энэ ном бол итгэгч хүн бүрийн хувьд маш чухал ном юм. Уг номын нэр болох EXODUS гэдэг үг нь Грек үгнээс гаралтай ба энэ нь “гарах”, “замд гарах” гэсэн утгуудыг илэрхийлж байдаг. Бурхан израилчуудыг Египет дэх боолчлолоос агуугаар чөлөөлсөн болон Бурхан Израйлчуудыг Өөрийн ард түмэн гэдгээ харуулан тэр нутгаас гарсан талаар өгүүлдэг юм. Номыг бичигч нь Мосей юм. Гэтлэл ном нь МЭӨ 1445-1405 оны хооронд бичигдсэн гэж үздэг. Эхлэл ном тэнгэр ба газрыг бүтээсэн Бурхан, хүний уналт ба гэмд унасан хүмүүсийг аврахын төлөө авралын түүхийг эхлүүлсэн Бурханы талаар гардаг. Бурхан гэм нүглээр дүүрэн нэг хүн Абрахамыг дуудан дасгалжуулж ерөөлийн үндэсээ болгосон. Тэгээд түүний үр удам болох Исаак, Иаков нарыг итгэлийн замаар удирдан, дагуулан авралын түүхийг эхлүүлсэн. Гэтлэл номын үйл явдалыг харвал Иаковын хөвгүүдийг Бурхан агуу үндэстэн болгож байна. Тэгээд тэднийг боолчлолоос чөлөөлөн. Ариун ард түмэн тахилч улс бологосоноор тэд нараар дамжуулан дэлхийн бүх үндэстнийг аврахыг хүссэн. Эхлэл номын сэдэв бол “сонголт”-ын тухай байсан бол Гэтлэл номын сэдэв бол золилт буюу авралын тухай юм. Энэ номонд алагсал баярын хурга, зууч, хууль тогтоол гэрээний харилцаа, ариун майхан гэх мэтийн золилтын тухай сүнслэг зарлиг дүүрэн байдаг. Бид гэтлэл номоор дамжуулан, боолчлол дор ямарч хүсэл найдваргүй байсан ард түмнийг, дэлхийн тахилч улсаар босогож буй, Бурханы агуу хүсэл ба найдварыг харж болно. Бурхан Абрахамд “чи ерөөлийн үндэс” бол гэсэн бол, Боол болсон Израль ард түмэнд та нар “Тахилч улс” бол гэж хэлсэн юм. Эндээс харвал Бурхан Өөрийн сонгосон ард түмэндээ тавьсан хүсэл найдвар нь үнхээр гайхамшигтай. Гэтлэл номын үйл явдалуудаар дамжуулан өнөөдөр бидэнд тавьсан Бурханы агуу хүсэл найдварыг харан, хүлээн авч, энэ цаг үеийн тахилч улс ариун үндэстэн болохыг хүсэн ерөөж байна.
Гэтллэл номонд гарч буй боол ард түмэн Израйлаар дамжуулан гэм ба сатааны боолчлолд байгаа хүмүүсийн үнэн төрхийг, мөн цаг ямагт Бурханы эсрэг тэрсэлж байсан сул дорой ард түмнийг удаан хугцааны турш тэвчиж энэрэнгүй өршөөлөөр хандан гэмшилд удирддаг Бурханыг уужим хайр зүрх сэтгэлийг харж болно. Ийм сул дорой боолын сэтгэлгээнд автсан ард түмнийг, сүү балааар бялхдаг Канаан газарлуу хөтлөн дагуулдаг, Итгэлийн удирдагч Мосегээр дамжуулан, гэмтэй сул дорой хүмүүст үйлчилдэг сүнсний удирдагчын дотоод чанарын тухай бид суралцах болно. /Еврей 11:23-29/
Энэ цагт гэмтнүүдийг аварч, итгэлийн замаар удирддаг Бурхантай хувиар уулзаж чадахыг хүсэн гуйж байна.
Өнөөдрийн 1-р бүлэгт Изралийн хөвгүүд хэрхэн боолчлогдсон тухай, хэцүү байдлын дунд ч Өөрийн амлалтаа биелүүлдэг Итгэмжит Бурханы тухай, мөн зовлонгийн дунд хүмүүст хандсан Бурханы хүсэл юу болохыг суралцаж чадахыг хүсэн гуйж байна. тааллыг сурч болно.
1- рт Изралийг өнөр өтгөн, хүчтэй болгосон Бурхан (1-7)
1-5-г үзээрэй Иосеф-г Египетийн ерөнхий сайд байхад Иаков ган ганчигийн улмаас, гэрийхнээ дагуулж Египтэд нүүн иржээ. Иаков Бурхан амласан Канаан газрыг орхин Египетийг орхин явхад эргэлзэж байсан. харин Бурхан тэднийг Египтэд агуу үндэстэн болгож, тэдэнтэй хамт яван хамгаалах болно, мөн заавал буцаан канаан газарт авчирна гэж амласан (Эхлэл 46:3,4). Иаков энэхүү амлалтанд итгэн Египт-рүү очиж Гошенд суурших болов. 6-г үзвэл Иосеф болон Иаковтой очсон анхны үеийхэн бүгд өөд болов. Амлалт авсан тэд бүгд үхсэн ч мөнх оршигч Бурхан өөрийн амлалтай, биелүүлж байлаа. 7-г үзээрэй. “Гэвч Изралийн хөвгүүд үржин, олширч, улам хүчтэй болсоноор тэд, тэр газрыг дүүргэв” Тэд анх ирэхдээ 70 уулаа л байсан. Харин тэд одоо гошен газрыг дүүргэтэл өнөр өтгөн болжээ. Энд үржинэ гэдэг нь шууд утгаараа олон болох тухай юм. Энэ дэлхийн хамгийн хүчтэй амьтан таны бодлоор юу вэ? Магадгүй хүмүүсээс асуувал Арслан, бар, заан, эсвэл динозавр гэж хэлж болох юм. Гэхдээ цаг хугацааны уртад тэдгээр амьтад устан үгүй болж байгаа тул тэд хүчирхэг гэдэг хэсэгт багтахгүй. Амьтадын аймагийг харвал хамгийн хүчирхэг төрөл зүйл бол хамгийн олноороо өсөж үржиж чаддаг төрөл зүйл хүчирхэгд тооцогдно. Яг үүнтэй адилаар хүмүүс олон болох нь ч мөн хүчирхэг гэдэг тодорхойлтод багтах ойлголт юм. Эхлэл номыг үзвэл Бурхан хүн төрлөхтөнд өгсөн тушаалын дотор өнөр өтгөн болж дэлхийг эзэмш гэдэг үг байдаг. Тэгвэл өнөр өтгөн байх нь үндэстний хувьд маш чухал зүйл гэдгийг харж болно. Гэвч тухайн цаг үеийг харвал өлсөглөн, дайн байлдаан, өвчин гээд олон зүйл өнөр өтгөн байхад саад болж байсан. Тухайн цаг үед шинжлэх ухаан өнөөдрийнхтэй адилгүй тул хүүхдүүдийн эндэгдэлч мөн өндөр тул нас баралт их байсан. Гэвч Изарлийн хүүхдүүд нь эрүүл чийрэг өсөн бойждог учир, хүн амын тоо улам ихсэж байлаа. Израйлчууд Египтээс гарах үед хорь ба түүнээс дээш насны эрчүүд 600’000 байсан. (Гэтлэл 12:37) Энэ тоо баримтыг үндэслэн эрдэмтэд эмэгтэйчүүд ба хүүхдүүдтэй нийлээд 2.1 сая хүн амтай байсан гэж тооцдог. 70 хүн 430 жилийн хугцаанд 2.1 сая хүн болж олшрох нь Тухайн цаг үеийн хувьд, мөн өнөөдрийн цаг үеийн хувьд гайхамшигтай өсөлт юм. 70 хүн 2’100’000 хүн болж өсөх нь 30’000 дахин их өсөлт юм. ӨХ: айл бүр хамгийн багадаа 4 хүүхэдтэй байсан гэсэн үг юм. Тэд зовлон ба дарлалын дундаж ч ийнхүү улам өссөн нь Бурханы тусламж, хамгааллтын ивээл үргэлж хамт байсан гэдгийг тодорхой харуулж байна. Бурхан өвөг дээдэс Абрахамд өгсөн амлалтынхаа дагуу, Израйлийг Тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт олон, агуу үндэсэн болох хүртэл ерөөсөн юм. (Эхлэл 12:2, 22:17). мөн энэ амлалтаа Исаак, Иаков нарт ч өгсөн. Абрахам, Исаак, Иаков бүгд нас барсан ч, Бурхан амлалтынхаа дагуу тэдний үр удмыг ерөөж, Тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт олон, агуу үндэстэн болгосон. Энэ Бурхан бол мөнх оршин байгч бөгөөд итгэмжит нэгэн билээ.
Тэгвэл Бурхан Иаковын хөвгүүдийг яагаад ийм агуу үндэсэн болгосон бэ? Эхлэл 17:6,7 д маш тодорхой хэлжээ. 6 Би чамайг маш өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгоно, хаад чамаас гарах болно. 7 Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно.* энэ хэсгийг харвал Израйлчуудад тавьсан хүсэл найдварыг мөн Абрахатай адил Бурханаас эмээн хүндэлж, эзэний үгийг сахин , түүний замаар алхуулахын тулд юм гэжээ (Эхлэл 18:18-19). Тухайн үед бүх үндэстэн хиймэл шүтээнд мөргөж байв. Тийм дэлхийд тэднийг ариун ард түмэн, тахилч улс бологосноор дэлхий бүх үндэстнийг аврахын тулд юм (Гэтлэл 19:6). Үүний төлөө тэд эхлээд том үндэстэн болох хэрэгтэй байсан. Бурхан ийм агуу таалал дотор тэднийг өнөр өтгөн болгожээ. Бурхан энэ цаг үед ч өөрийн ард түмнийг өнөр өтгөн, хүчирхэг болгосноор, дэлхийн бүх үндэстнийг аврах ажилд тахилч улсаар хэргэлэхийг хүсдэг.
2- р боолчлогдсон Изарльчууд (8-14)
8-г үзээрэй “Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египтэд гарч иржээ.” Иосефыг мэдэхгүй шинэ хаан гэдэг нь түүний гавъяаг мэдээгүй гэсэн үг биш. Учир нь Иосеф бол Египетийн түүхэнд маш чухал баатар байсан. Харин энэ шинэ хаан нь улс төрийн хувьд өмнөх хааны эсрэг зогсдог шинэ хааны засаглал боссон гэсэн утгатай. Хэдийгээр улс төрийн хувьд засаг төр солигдож байгаа мэт болов ч библи бидэнд “Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египтэд гарч иржээ.” гэж хэлснээрээ түүхийг дамжуулаагүйгээс болж Бурханы үнэн түүх гуйвж мөн ард түмэн хиймэл шүтээн шүтэж байгааг ч давхар илэрхийлсэн юм. Хэрэв бид түүхийг дамжуулах гинжин хэлхээний нэг хэсэг байсанч өөрийн үүргийг орхигдуулбал Бурханд итгэдгүй үл итгэгч хүмүүсээс нэг их ялгарахгүй юм. Иосефыг Египтийн ерөнхий сайд байхад Хиксос гэдэг хааны засаглалтай байсан. Тэд бол Шемийн үр удам бөгөөд Хамын үр удам болох египт үндэстэн биш байв. Харин энэ Хиксосын хаанчлалыг Египчүүд нурааж 1-р Тутмос (МЭӨ 1525-1508) 18-р хааны засаглалыг дахин байгуулсан. Хиксос хааны засаглал Шемийн үр удам байсан бөгөөд Иосеф ба Иаковын хөвгүүдэд сайхан ханддаг байв. Гэвч шинэ хаан болох 1-р Тутмос Египт үндэстэн учир Изралыг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах адил үзэн үл тоодог байсан. 1р Тутмос хаан нь улам олшрон, хүчтэй болж буй Изарльчуудыг хараад, айдаст автах болсон. 9,10-г үзээрэй “Үзэгтүн Изарлын хөвгүүдийн ард түмэн биднээс олон бас хүчтэй боллоо. Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая, тэгэхгүй бол тэд олширч дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлэн бидний эсрэг байлдаж, энэ газраас гарах болно” Шинэ хаан нь Египетийн хойд талын хил дагуу Гошенд амьдарч байгаа Израйлчуудыг стратегийн хувьд чухал байршилд байгаа тул бусад үндэстэнтэй нийлэн Египетийн эсрэг дайтвал жинхэнэ аюул болно гэж үзсэн. Энэ аюулыг харсан хүний хувьд Израйлчуудыг улсаасаа хөөн гаргах нь маш сайн сонголт байсан. Гэвч 1р Тутмос хаан Израйлчуудыг хөөн гаргаагүй бөгөөд өөрийн эрхшээлдээ байлган дарж өөрсдийн хүссэнээрээ захирахыг илүүд үзсэн. Учир нь Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барих ажилд гол ажилын хүч болж буй Израйлчууд бол хэдэн ч удаа хэрэглээд хэрэг нь дуусхад хаяж болох амар хоол байсан. Ийм сайхан боломжоо алдахаас айсан тул ташуураар захиран өөртөө ажлуулахыг илүүд үзсэн. Иймд Египт хаан Израйлчуудын хүчийг сулруулан өөрийнх нь үгийг үг дуугуй даган, зөөлөн чихтэй байлгахаар хүнд хүчир ажилаар дарамталж эхлэв. Энэ үеээс эхлэн Изарлийн хөвгүүд эдэлж байсан бүх эрх нь хүчингүй болж Фараоны боолчлолд оров. Фараон тэдэн шавар, ус, тоосго мэт хүнд хүчир болох бүх л ажлыг хийлгэн зовоон, туйлдуулж, мөн тэдэн дээр ажлын хянагч нэртэй зүрх сэтгэлгүй ярагчидын гарт тушаасан юм. Израйлчуудын хүчийг ашиглан улмаар хааны агуулах хот Питом, Рамесес-г барив. Фараон Израйлчуудыг ийнхүү ажил хийлгэн мөлжснөөр тэднийг ядраан туйлдуулж Бурханд мөргөх хүчгүй, завгүй, болгон зөвхөн өөрт нь үйлчлэн, мөргөгч болгохыг санаархсан. Мөн тэдний зүрх сэтгэлийг мохоон махбодийг сул дорой болгосноор дахин үржин олшрох боломжийг хязгаарлахыг оролдсон. энэ бүхний эцэст Египтчүүд Израйлчуудыг боолын амьдралд дасгаснаар мөнхийн боолоо болгохыг хүссэн.
12р зүйлийг харвал: хамт уншицгаая
12 Гэвч тэднийг хэдий чинээ зовоох тусам тэд төдийчинээ олширч, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилын хөвгүүдээс болж айдаст автав. Энэ байдлыг харсан Фараон Израйлчуудыг улам хүнд хүчир ажлаар албдан шахав. Шавар зуурах, тоосго цохих, тариалангийн талбайн хэцүү хүнд гэсэн бүх ажлыг хийлгэхээр болгосон. Египчүүд Израйлчуудад ингэж хандсанаар тэдний амьдрал маш хэцүү, зовлонтой, гашуун болгосон. Энд гашуун зовлогтой болгосон гэдэг нь бүрэн дүүрэн нухчан дарж хэнч биш болгосон гэдгийг илтгэж байна. ӨХ: Египчүүдийн ажлын мөлжлөг ба дарангуйлал нь туйлдаа хүрсэнг харуулж байна. Тэд Изарлийн хөвгүүдийг үхэх хүртэл нь харгис хатуу хандсан. Ингэснээр изральчууд ямарч хүсэл найдвар харагдахгүй, эргэлт буцалтгүй боол болсон юм. Яг л Фараоны хүссэн түүний төлөө үхтэлэээ үйлчилдэг, утгагүй үнэ цэнгүй хүмүүс болон амьдрах болов. Тэдний амьдрал гуниг, цөхрөл, харанхуй болжээ.
Одоо бидэнд нэг асуулт урган гарч байна. Бурхан яагаад сонгосон ард түмэндээ энэ зовлонг зөвшөөрсөн юм болоо? Тэдний зовлон гадна талаас нь харахад утаггүй хоосон мэт харагдавч, үүн дотор Бурханы төгөс бүрэн таалал ба удирдлага байсан юм. Изарлийн хөвгүүд 350 жилийн турш ямарч хавчлага зовлонгүйгээр египтэд сууршин амьдарсанаар, Бурхан амлалтын газрын тухай хүсэл найдварыг алдаж байсан. Тэд амар тайван байдал дунд сүнсний тэмцэлгүй болж өөрийн ард түмний үнэн түүхийг залуу үе, үр хойчдоо дамжуулалгүй орхигдуулж амар тайван зовлонгүй амьдралд дассан. Тэд Бурханыг сурахаас эргэн залхууран назгайрч, Бурханд найдалгүй өөрсдийн хүчинд, энэ дэлхийн эрх мэдэл, мөнгөнд илүү найдаж амьдрах болсон. Хөгжсөн Египтийн соёл иргэншилд уусан, сүнс ба сэтгэл санаагаар доройтож байсан. Бурхан ийм тэднийг Египтчүүдээр дамжуулан төмөр хайлуулах зууханд хийн, цэвэршүүлэн дасгалжуулж эхэлсэн. Тэгсэнээр египтэд назгайран, суун утаггүй хоосон амьдралаар амьдралгүй амлалтын нутаг руу яван, Бурханы ариун ард түмэнээр шинээр амьдрах гэсэн сүнсэг хүсэлтэй болгохыг хүссэн. (Дэд хууль 4:20, Исаиа 48:10). ӨХ: Хүмүүс Зовлон ба хавчлагаар дамжуулан Бурханы өмнө очиж, хичээнгүй хашхиран, зөвхөн Бурханд түшгилдэг ард түмэн болгохыг хүссэн. Тэд зовлонгоор дамжуулан, гэм ба назгайрлын газраас чөлөөлөгдсөн. Бурхан өөрийн ард түмнийг Өөрт нь хичээнгүй үйлчилдэг, тахилч улс болохын тулд зовлон ба, хавчлагыг зөвшөөрсөн. Мөн энэ нь өөрийн зарц Абрахамд амласан амлалтаа биелүүлэх цаг нь болсон учраас байв. (Эхлэл 15:13-14) Дархан хүн хамгийн сайн ганг гарган авч багаж хийхийн тулд ганг олон удаа галд хийн гаргаж ирэн дөшин дээр тавин балбаж, бүтцийг өөрчлөн дахин галд хийн, дахин гарган ирж балбадаг. Энэ үйлдэлийг хэр олон удаа хийснээс гангын бат бөх байдал чанар нь сайн болдог шиг Бурхан Өөрийн сонгосон ард түмнийг зовлон бэрхшээлийн дотор хүчирхэгжүүлэн шинээр дахин төрүүлсэн юм. Энэ цагт бид бүгдээрээ Бурхан хэрэгтэй хамгийн сайн багаж болон өсөж чадахыг хүсэн гуйж байна.
Энэ бүх зовлон бэрхшээлийн дунд Бурханы төлвөлгөө хэрэгжиж байсан шиг бидний утаггүй хоосон үнэ цэнгүй боолчолын амьдралаас чөлөөлөн өгч, үнэ цэнтэй, утга учиртай амьдралаар, амьдруулахыг Бурхан хүсдэг. Бид ч энэ дэлхийд амьдрах үедээ үл итгэгч хүмүүс, эцэг эх, хамаатан ба эргэн тойрны хүмүүсээс болж хавчигдан зовлон амсах үе бишгүй тохиолддож байдаг. Харин Бурханы сонгосон хүнд утаггүй зовлон гэж нэг ч байхгүй бөгөөд, бидний хувьд азгүйтэн, гологдсон мэт эсвэл бүх зүйлээ гарган хичээсээр байсан атал хаяагдсан мэт тэр бүх зовлонгийн дунд Бурханы бидэнд тавьсан төлвөлгөө хэрэгжиж байдаг юм. Заримдаа тэвчишгүй, шантран цөхрөх үед Бурхан бидэнд тавьсан төсөөлөшгүй, агуу төлөвлгөөг, биелүүлэхийн төлөө алахам бүрийг минь, удирдаж байдагт итгэх хэрэгтэй. Мөн зовлонгоор дамжуулан, энэ дэлхийд автагадсан зүрхийг маан цэвэршүүлэн Бурханы бидэнд тавьсан жинхэнэ хүсэл найдварлуу, хөтөлж өгдөг. Тиймээс бид хэцүү асуудалтай тулгарахад, биднийг сонсож, цаг ямагт хамт байдаг, Бурханыг харах хэрэгтэй. Мөн одоо амсаж буй зовлонгоор дамжуулан, Бурханы биелүүлэх, төгөс төгөлдөр таалал байгаа гэдэгт нь итгэх хэрэгтэй. Бурханы Сонгсон нэгэнд амьдралд нь санамсаргүй тохиолдол гэж үгүй, хүний нүдээр харахад, хамгийн шантармаар үе ч Бурханы хувьд агуу гайхамшигтай ажлаа хийх төгс цаг байх болно. Таны амьдралд зовлон бэрхшээл байна уу?, та гологдсон мэт санагдаж байна уу? Тэгвэл та Бурханд найдаарай учир нь таниар дамжуулан Бурхан агуу ажлаа хийх болно.
3- рт Бурханаас эмээсэн эх баригч нар (15-22)
Израйлын хөвгүүдэд хандсан Фароны хэрцгий байдал ингээд зогссонгүй. Эхний төлөвлгөө бүтэгүйтсэн учир Фараон дарлалыг улам хүчтэй болгон, шинээр төрж буй гэмгүй эрэгтэй хүүхдүүдийг хүртэл хороохыг тушаасан. 16-г үзээрэй “Та нар ервей эмэгтэйчүүийг амаржихад нь эх барихдаа хүү байхыг нь харвал үхүүлж, харин охин байвал амьд үлдээ” хэмээн ерей эх баригч нарт тушаав. Тэр ерей эх баригч нараар дамжуулан, далдуур израйлын хөвгүүдийг устгахыг хүссэн. Гэвч эх баригчид яасан бэ? 17-г үзээрэй “Гэтэл эх баригч нар Бурханаас эмээж, египетийн хааны тушаасанаар эс үйлдэн, хөвгүүдийг амьд үлдээв” эртний хааны засаглалд хааны тушаалаас зөрчих нь үхэл гэсэн утгатай байв. Гэсэн ч эх баригч нар туйлын эрх мэдэлтэй Фараоноос илүү, Бурханаас эмээсэн гэжээ. Бурхан нүдэнд харагдахгүй учир, харагддаг эрх мэдэлтэй хүнээс айх нь амархан байдаг. Харин бид хүнээс айвал улам занганд орно. Тийн (сур 29:25) Бурханы хүслийг дагаж чадахгүй болно. Харин амь ба үхлийг хүртэл шийдэх жинхэнэ эрх мэдэлтэй, цор ганц Бурханаас эмээх хэрэгтэй юм. Бурхнаас эмээдэг хүн үхлийн аюул нөмөрсөн ч бууж өгөлгүй, зөвийг үйлдэх урам зоригтой байж чадна. Эх баригч нар өөрсдөө үхэх аюулд байсан ч Бурханаас эмээж итгэлийн шийдвэрийг гарган израйлийн хөвгүүдийг амьд үлдээв. Өөрийн тушаалыг эс дагсанд Фараон тэднийг дуудан буруутган асуув. “Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв” тэгхэд тэд айж сандралгүй “Еврей эмэгтэйчүүд, египт эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд хүч тэнхээтэй болхоор эх баригчийг тэдэн дээр ирэхээс өмнө төрчихсөн байх юм” гэж хариулав (19). Бурхан тэдэнд аюулыг даван туулах, урам зориг ба мэргэн ухааныг хайралсан юм. Бид Бурханд итгэн шийдвэр гаргасан бол Бурхан удирдаж өгнө гэдэгт бүрэн итгэх хэрэгтэй. Сургаалт үгс 1:7 “Эзнээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл -Мунхагууд л ухаан, сургамжийг үл тоомсорлодог” гэж бичигдсэн байдаг.
20,21-г үзээрэй Бурхан ерей эх баригч нарын итгэлийг ерөөж, тэдэнд сайнаар ханджээ. Тэдний итгэлийн шийдвэрээр дамжуулан, изралийн хөвгүүд, улам олширч маш хүчирхэг болов. Мөн тэд Фараоноос илүү Бурханаас эмээн хүндэлсэн тул Бурхан тэдэнд гэр бүл бий болгов. Гэр бүл бий болгосон гэдэг нь зүгээр гэр бүл болгосноос гадна Буханы ерөөлөөр тэдний хүүхдүүд ба аж ахуйн амьдралч мөн хөгжин дэвшисэн гэсэн утгатай юм. Бурхан хүнээс айж тохиролцон амьдрдаг хүнийг биш, харин Бурханаас эмээдэг хүний итгэлийг ерөөж өгдөг юм. Мөн өөрийн ард түмнийг аврах ажилдаач түүнийг нандинаар хэргэлэх болно.
Өнөө үед биднийг айлган сүрдүүлдэг, айлган хавчдаг, Фараон шиг хүмүүс бидний эргэн тойронд байжил байдаг. Фараон өөрийн эрх мэдлээр айлгадаг шиг, тэдгээр хүмүүс бидний амьдралыг шийдэх мэт өөрсдийгөө Бурхан мэт үзэн хүн бүгдийг сүрдүүлэн айлгадаг. Харин хүнээс айх айдас нь холограмаар хийсэн хуурмаг үзэгдэл мэт хий хоосон зүйл юм. Тэдний цаана сатан чөтгөр л биднийг айлган сүрдүүлдэг. Гэвч бид тэднээс ч дээгүүрх, жинхэн эрх мэдэлтэй Бурханаас эмээн, Түүнд л итгэхэд бүх айдасыг даван туулж чадна. Айдаст автагдан, бодит байдалтай тохиролцсоноор, Есүсийг тууштай дагах хүчийг алддаг юм. Тэгээд эцэст нь Эзэнээс ч холдон үхэх аюулд хүрнэ. Бидний эргэн тойронд фараон шиг хүмүүс байсан ч, тэднээс айлгүй зөвхөн Бурханд итгэн өөрсдийгөө даатган итгэлийн шийдвэр гаргахыг сонгвол биднийг айлгаж буй нөгөө хуурамч , айдас нь зайлан одож, эзэнийг дагах, итгэл ба урам зоригоор дүүрэх болно. Бурханаас эмээн, зөвийг үйлддэг нэгэн нь эх баригч нар шиг түүнийг Эзэн заавал бүх талаах ерөөх болно. Мөн ийм хүмүүсээр дамжуулан Бурхан өөрийн авралын ажилыг билүүлэх чадна. Тэгвэл энэ хүн нь энэ цагт та байхыг хүсэн ерөөж байна.
22-г үзээрэй хоёр дахь төлөвлгөө дахин бүтэлгүйтсэн тул Фараон одоо шууд израйлчуудыг өөрийн эрх мэдлээр далайлган хавчич тушаал буулгав. Тэрээр шинээр төрсөн израйлийн хүү бүрийг Нил мөрөнд хаяхыг тушаав. Айлын хүү бол үр удмыг залгуулах чухал хүн юм. Фараон үүгэээр израйль үндэснийг бүрэн устгахыг хүсэв. Изральчууд бүх найдвараа алдан шантармаар байдалд орсон. Гэвч ийм хэцүү байдлын дунд Бурхан Фараоны тушаалыг ашиглан Нил мөрөнд хаягдсан Мосег ирээдүйд Өөрийн сонгсон ард түмний удирдагчаар сонгон гайхамшигтай аргаар хамгаалан өсгөсөн билээ.
Дүгнэлт: итгэлийн өвөг дээдэс нас барсан ч тэдэнд өгсөн амлалтаа биелүүлэн, изралийн хөвгүүдийг, том үндэстэн болгосон Бурхан бол итгэмжит мөнх оршиг нэгэн билээ. Мөн тэр зовлонгоор дамжуулан өөрийн төгөс төгөлдөр хүсэл таалыг, биелүүлэн байдаг. Энэ цагт зовлонгийн дунд Бурханы хүсэл таалал юу болохыг мэдэж, Бурханд бүх найдвараа таьж амар тайван амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Мөн Бурхан өнөө үед өөрөөс нь эмээдэг хүмүүсээр дамжуулан, авралын түүхийг биелүүлдэг. Энэ цаг үед бид Бурханаас эмээдэг сүнсний эх баригч нар болсоноор оюутнуудыг авран, Бурханы агуу үндэстэн байгуулах түүхэнд нандинаар хэрэгдэхийг хүсэн гуйж байна.