Адамын гэм ба Бурханы хайр
(Гэм нүгэл ба ял шийтгэл)
Эхлэл 3:1-19
Гол эшлэл 3:15
1. Могой ба Сатаны мөн чанар аль талаараа төстэй вэ (1)? (Илчлэл 12:9, Иохан 8:44) Сатаны эмэгтэйгээс асуусан асуултад ямар урхи байна вэ? (1)
2. Эмэгтэй юу гэж хариулсан бэ (2-3)? Эмэгтэйн хариулт нь Бурханы өгсөн тушаалаас ямар ялгаатай байсан бэ? (2:16-17) Сатан эмэгтэйд ямар бат итгэлийг суулгасан бэ (4-5)? Сатаны зорьж буй муу санаа нь юу вэ?
3. Сатаны дууг сонссон эмэгтэйн нүд хэрхэн өөрчлөгдсөн бэ (6а)? Түүний үр дүнд ямар гэм үйлдсэн бэ (6б)? Энд Библийн хэлж буй гэмийн тухай хэлээрэй. (Ром 5:19а)
4. Сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идсэн хүний сэтгэлд ямар өөрчлөлт гарсан бэ (7-8) ? Тэд яагаад Бурханы нүднээс нуугдсан бэ (10)? Эзэн Бурхан ямар үгээр Адамыг хайж ирсэн бэ (9)? Гэмд унасан Адамыг дуудаж буй Бурханы хувиршгүй хайрын тухай ярина уу. (Лук 15:20)
5. Бурхан тэдний гэмийг ухааруулахад тэд юу гэж шалтаг тоочсон бэ (11-13)? Адам ба эмэгтэйн харилцаа хэрхэн өөрчлөгдсөн бэ? (2:23-25) Бурхан могойг хэрхэн хараасан бэ (14-15)? “Эмэгтэйн үр хүүхэд” гэж хэнийг зааж байна вэ? (Галат 4:4, Матай 1:23) Могойг шийтгэсэн Бурханы амлалтын үгэнд илэрсэн Бурханы төлөвлөгөө болон хайрын тухай хэлээрэй.
6. Бурхан эмэгтэй ба Адамыг хэрхэн шийтгэсэн бэ (16-19)? Эндээс харвал гэмийн эцсийн үр дүн нь хэчнээн аймшигтай байна вэ?
1) Хүн аз жаргалыг алдсаны гол шалгаан нь юу вэ?
2) Гэмийн эцсийн үр дүн нь ямар аймшигтай байна вэ?