ЗӨВТГӨГДСӨН ХҮНИЙ АВАХ ХАЙР ИВЭЭЛ
Зарлиг Ром 5:1-11
Чухал зүйл 5:1
“Иймээс итгэлээр зөвтгөгдсөн бидэнд”
Эв найрамдлын ивээлийг эдэлнэ (1-5)
Итгэлээр зөвтгөгдсөн хүнийг ямар хайр ивээл дагах вэ? Юуны өмнө Бурхантай эв найрамдалтай болно. Урьд нь бид Бурхантай дайсагнасан харилцаатай байсан учраас юуг ч хийсэн гэсэн айдас түгшүүр ба хоосон сэтгэлийг орхиж огт чаддаггүй байв.
Мөн сэтгэл сүнсэнд зовлон гуниг, шантрал цөхрөл огт тасардаггүй байсан. Харин одоо Бурхантай эвлэрснээр дотоод сэтгэлдээ жинхэнэ амар амгаланг эдлэх болов. Энэ бол хамгийн үнэт эрдэнэ юм. Мөн Бурхантай эвлэрсэн хүн хуулиас чөлөөлөгдөж хайр ивээлийн дор амьдрах болдог. Бурханы алдрыг харан баярлах болно(2). Ийм хүн нь зовлонгийн дунд ч баярлаж чаддаг. Учир нь “Зовлон зүдгүүр нь цөхрөлтгүй оролдлогыг, цөхрөлтгүй оролдлого нь туршлагыг, туршлага нь мөнхийн жинхэнэ найдлагатай болгоно” гэдгийг мэддэгийнх юм.
2. Бурханы хайранд бат итгэх болно (6-11)
Итгэлээр зөвтгөгдсөн хүн Бурханы хувиршгүй хайранд бат итгэх болно. Энэ нь сул дорой, гэмтэй, дайсан нь байсан биднийг аль хэдийнээс эхэлж ямар ч болзолгүйгээр хайрлаж ирснийг мэдсэн учраас тэр юм. Бурханы ийм хайрыг мэдсэн хүн нь хичнээн сул дорой байлаа ч гэсэн аврагдана гэдэгтээ бат итгэдэг(9,10). Ийм итгэлтэй болсон учраас айдас түгшүүр, санаа зовиур үгүй болж зоригтой зүтгэлтэй амьдарч чадна.
Гуйлт : Эзэн минь! Итгэлээр зөв болгож их хайр ивээлийг эдлүүлж байдагт талархаж байна. Үүнийг итгэл дотор эдэлснээрээ Бурханыгhi алдаршуулахад минь туслаач!
Нэг үг : Бурхантай эв найрамдлыг эдэлцгээе.