|
Лхагва, 2010 оны 04 сарын 21 |
ӨӨРИЙГӨӨ ЗАЛУУ ГЭЖ БҮҮ ГОЛ
Иеремиа 1-р бүлэг Чухал зүйл: 1:7 “Харин ЭЗЭН надад -"Би залуу" гэж бүү хэл. Учир нь Би чамайг илгээх газар бүрд чи явах болно. Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв.”
Өнгөрсөн хоёр зарлигаар бид Аавын агуу хайр, Гэмшицгээ гэсэн зарлигууд сурсан билээ. Сонсмооргүй боловч сонсох ёстой үгийг Амарсанаа, Насантогтох хоньчдоор дамжуулан тунхагласан Бурханд талархаж байна. Харин одоо миний тунхаглах зарлиг бол ХБК-ын гол зарлиг юм. Өөрийгөө залуу гэж бүү гол. Залуу хүмүүс бидэнд алдаж, эндэх зүйл их байдаг. Тэр болгон залуу наснаас ихэвчлэн хамаардаг бөгөөд залуу учраас, балчир учраас, юу ч мэдэхгүй учраас гэх мэт шалтгаанууд их бий. Тэгвэл ийм бидний байдлыг библи шал өөр өнцгөөс хардаг бөгөөд биднийг харин ч залуу учраас их зүйл хийж бүтээж чадна гэж хэлдэг.
|
|
Лхагва, 2010 оны 04 сарын 21 |
ГЭМШИЦГЭЭ! ТЭНГЭРИЙН ХААНЧЛАЛ ОЙРХОН БАЙНА
Матай 3-р бүлэг Чухал зүйл: Матай 3:2 -Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж байлаа.
Сайн байцгаана уу? Та бүхэнд Хаврын Библийн Конференцын хайр ивээлээр дүүрэн хоёр дахь өдрийн мэндийг хүргэе. Бурхан та бүхэнд хайртай учраас энэ газар ирүүлсэн. Түүнд алдар нь байх болтугай. Өнөөдөр бид гэмийн талаар суралцах болно. Яагаад бид гэмших ёстой вэ? Энэ нь Бурханы хаанчлалд орох хамгийн гол түлхүүр юм. Сонсогч болон тунхаглагч бидний дээр Таны Ариун Сүнс дүүрэн ирэх болтугай.
|
|
Лхагва, 2010 оны 04 сарын 21 |
ААВЫН АГУУ ХАЙР
Лук 15:11-32 Чухал зүйл: Лук 15:32 “Харин чиний энэ дүү үхсэн байсан. Гэтэл амьдарчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой гэв гэжээ.”
Өнөөдрийн үгээс бид өөрсдийнхөө дотор байгаа гэм нүглийг олж харахаас гадна. Бурханы хайрыг сурах болно. Нийгэм дээр ААА гэж байдгийг та бүхэн сайн мэдэх байх. Нийгэм дээр ийм төрлийн муу байдал байна. Харин энд суугаа та бүхэн өөрсдийнхөө дотор ямар муухай зүйл байгааг олж харах цаг нь болсон байна. Энэ сургаалт зүйрлэлээс хүүгээ олж авч байгаа аавын хайрыг сурах болно. Энэ үйл явдалд бидний дотор байгаа хэрэггүй бүхнийг таниулах ухаан байгаа юм. Мөн Бурхан Аавын агуу хайр бас байгаа юм. Та бүхэн энэ газар яах гэж ямар учраас сууж байна гэж бодож байна. Шинээр ирсэн хүмүүсийн хувьд Бурхантай харилцаа тогтоож өөрсдийгөө танин мэдэх гэж, цуглаанд явдаг байсан оюутнуудын хувьд итгэлээр нэг шат ахиж, гэмт чанараасаа салах гэж, харин хоньчдын хувьд Бурханы өмнө өөрийгөө харж хөрсөн итгэл болоод сэтгэл сүнсээ сэргээж, Бурхан ааваар хүчээ сэлбүүлэх гэж ирсэн юм. Энд суугаа хүн нэг бүр Бурхан аавын халуун хайрыг мэдэрч түүний тэвэр уруу очихын төлөө залбирч байна.
|
|
Мягмар, 2010 оны 04 сарын 20 |
ЭХЛЭЛ
Бичигч: Мосе Сэдэв: Эхлэлүүд Бичигдсэн огноо: МЭӨ 1445 – 1405 Түүхэн нөхцөлЭхлэл ном нь маргаангүйгээр Хуучин Гэрээний эхний ном болдог ба Библийн гол танилцуулга болсон юм. Номын нэр нь тус номын анхны үг болох берешид (эхэнд) хэмээх еврей үгнээс гаралтай болохыг тогтоосон. Англи библийн “Женесис” хэмээх нэр нь еврей үгний “үүсэл, эх сурвалж, бүтээл ба юмсын эхлэл” гэсэн утгатай грек орчуулга юм. “Эхлэл” бол “бүх эхлэлүүдийн ном” юм.
|
|
Мягмар, 2010 оны 04 сарын 13 |
РОМД БУРХАНЫ ХААНЧЛАЛЫГ ТУНХАГЛАСАН ПАУЛ
Зарлиг: Үйлс 28-р бүлэг Чухал зүйл: Үйлс 28: 31 “Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай зоригтойгоор, ямар ч саадгүйгээр сургаж байлаа.”
|
|
Даваа, 2010 оны 04 сарын 12 |
 Залуучууд бидний хувьд өөрийгөө залуу гэж голох тохиолдол их байдаг. Шалтгаан нь янз бүр бөгөөд ихэвчлэн хийж чадахгүй гэж боддог зүйлтэйгээ тулгарах үедээ ийнхүү өөрийгөө голдог. Тэгвэл одоо биднийг урамшуулж байгаа Бурханы үгийг бид хүлээн авах цаг болжээ. Энэ бол "Өөрийгөө залуу гэж бүү гол." Манай цуглааны 2010 оны Хаврын Библийн Конференц 04.16-18-ны өдрүүдэд болох гэж байна. Хөтөлбөрүүд ч Бурханы ивээлээр бэлэн болж байна. Хэрэв та оюутан бол, хэрэв та манай цуглаанд явахыг хүсэж байгаа бол/өөр цуглааны залуучууд биш/ бидэнтэй холбоо бариад хамтдаа явахыг урьж байна. Манай конференц Со Жи Ёны нэрэмжит газар болно. Бурхан ивээг!
|
|
Ням, 2010 оны 04 сарын 11 |
2010 оны Хаврын Библийн Конференцийн 2-р хичээл (04.17) ГЭМШИЦГЭЭ! ТЭНГЭРИЙН ХААНЧЛАЛ ОЙРХОН БАЙНА
Матай 3-р бүлэг Чухал зүйл : Матай 3:2 1. Баптисм Иоханы цөлд дамжуулсан зарлиг нь юу вэ(1-2)? Тэнгэрийн хаанчлалыг олохын тулд яах ёстой вэ? (Исаиа 55:7) Баптисм Иоханы үүрэг болон амьдралаар дамжуулан юу биелэгдсэн бэ(3-4)? (Исаиа 40:3, Хаадын дэд 1:8, Малахи 4:5)
|
|
Ням, 2010 оны 04 сарын 11 |
ААВЫН АГУУ ХАЙР
Лук 15:11-32 Чухал зүйл : Лук 15:32 1. Нэгэн айлын бага хүү эцгээсээ юу шаардсан ба эцэг нь яагаад хүүгийнхээ шаардлагыг биелүүлсэн бэ(11-12)?
|
|
Мягмар, 2010 оны 04 сарын 06 |
ПАУЛ РОМЫН ЭЗЭНТ ГҮРЭНД САЙН МЭДЭЭ ТУНХАГЛАСАН НЬ
Зарлиг / Үйлс 28: 1 – 31 Чухал зүйл / Үйлс 28:31 1. Усан онгоц осолдсон газар ямар нэртэй байсан бэ(1)? Уг арлынхан тэднийг хэрхэн хүлээж авсан бэ(2)? Аймшигтай үйл явдлыг Бурхан хэрхэн сайн мэдээ тараах боломж болгон хувиргаж байна вэ(3-10)? (Марк 16:16-18)
|
|
Даваа, 2010 оны 04 сарын 05 |
СУДРЫН ДАГУУ АМИЛСАН ЕСҮС
1Коринт 15-р бүлэг Чухал зүйл: 15:3-4 “Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ.”
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 81 - 90 - 592 |