|
Бямба, 2010 оны 04 сарын 24 |
 Энэ өдрийн мэндийг Сайн Эзэний нэрээр хүргэж байна. Та бүхний ажил, хичээл сурлага сайн уу? Хаврын Библийн Сургууль хайр ивээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Би интернэтэд орох боломж олдохгүй байсаар өдийг хүргэлээ. Намтар сэтгэгдэл, Зарлигуудыг сайтнаас татаж аваад уншиж байгаа. Бид энд ирээд нилээн хугацаа өнгөрч... Эзэнд талархах зүйл, Түүнээс суралцах зүйл их байсаар л байна. Бүх алдар нь Эзэнд байг. Өнгөрсөн 3 сарын 29 нд манайх гэдэг гэр бүл Э.Нандин-Итгэл хэмээх хөөрхөн хүүтэй боллоо. Төрөх хугацаанаасаа нэг сарын өмнө төрсөн. Одоогоор сайн өсөж хурдан том болж байгаа. Та бүхний гуйлт болон Эзэний ивээлээр бид энд сайн байна. Та бүхэн манай гэр бүлийн төлөө санах болгондоо зуучлан гуйж өгч байгаарай. Мөн өөрсдийн гуйлтын сэдэв болон Эзэний ивээлээс хуваалцаарай. Та бүхэнд амжилт ... Гуйлтын сэдэв:1. Гэр бүлээрээ гуйлт тогтмол авч итгэлээр, зоригтой амьдрах 2. Нандин-Итгэлийн эрүүл мэнд сайн байж өсөж чадах 3. Мөнхцэцэг хоньчины хичээлээ сайн хийж сургуулиа төгсөж чадах 4. Миний хувьд англи хэлийг сайн сурч, тогтмол ажилтай болж чадах 5. Монголд байгаа хоёр талын гэр бүлийн санхүү, эрүүл мэнд, бүх зүйлээр сайн байлгаж чадахын төлөө гуйж өгнө үү...
|
|
Баасан, 2010 оны 04 сарын 23 |
ӨӨРИЙГӨӨ ЗАЛУУ ГЭЖ БҮҮ ГОЛ
Зарлиг : Иеремиа 1:4-10 Чухал зүйл: Иеремиа 1:7 Харин ЭЗЭН надад: “Би залуу” гэж бүү хэл. Учир нь би чамайг илгээх газар бүр чи явах болно. Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв.
1. ЭЗЭНтэй уулзахаас өмнөх гэмийн амьдралаар замнаж явсан үе Намайг Цэрэнбат овогтой Анхбаяр гэдэг 1987 оны улс тунхагласны баярын өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд айлын ууган хүү болон мэндэлсэн.Намайг 7 настайд манайх гэр бүлээрээ Дорнод аймаг уруу шилжсэн. Багаасаа эмээ өвөө дээрээ өссөн болохоор аав ээжээсээ хөндий өссөн. Ялангуяа аавтай харилцах харилцаа улам хөндийрч, хичээлээ хийсэнгүй гээд зоддог байв. Ингэх тусам аавыг үзэн ядаж, хөдөө гадаа томилолтоор явах үед нь битгий ирээсэй, удаан явж ирээсэй хэмээн боддог байлаа.
|
|
Баасан, 2010 оны 04 сарын 23 |
ӨӨРИЙГӨӨ ЗАЛУУ ГЭЖ БҮҮ ГОЛЗарлиг: Иеремиа 1:4-10 Чухал зүйл: Иеремиа 1:7 “Харин ЭЗЭН надад: -“Би залуу” гэж бүү хэл. Учир нь би чамайг илгээх газар бүрд чи явах болно. Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв.’’
1. Нүгэлд төрсөн биНамайг Норовсамбуугийн Буянтөр гэдэг. 1988 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт айлын дундах хүү болон мэндэлсэн. Аав маань 1990 онд их сургуулиа дүүргэн, томилолтоор Дархан-Уул аймагт ажиллах болсон. Тэр үеэс эхлэн манайх гэрээрээ Дархан хотод амьдарсан. Хүүхэд насандаа бусдын л адил ясли цэцэрлэгээр дамжин, сургуулиар хүмүүжсэн. Гэвч миний амьдралд хэд хэдэн арилшгүй хар толбууд байдаг. 1996 оны намар гэрийнхээ ойролцоох сургуульд элсэн орлоо. Би бага байхын л сахилагагүй хөдөлгөөнтэй жаал байж билээ.
|
|
Баасан, 2010 оны 04 сарын 23 |
ЧИ НАДАД ХАЙРТАЙ ЮУ?
Чухал зүйл: Иохан 21:15 “Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт -Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр -Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд -Миний хургануудыг тэжээ гэлээ”
1. Итгэгч болохоос өмнөх амьдралМиний бие 1985 оны 8 дугаар сарын 18-нд Мийшаа гэдэг айлд 5 дахь хүүхэд нь болж төрсөн бөгөөд миний бага нас бусад хүүхдүүдийн адил цэцэрлэг сургуулиар хүмүүжсэнгүй. Би бага насаа гэрээр өнгөрөөж бага насандаа ахдаа хүчирхийлүүлж, ах миний биеийг бузарласан. Би тэгэхэд дөрвөн настай байсан болохоор ах юу хийж байгааг мэдээгүй харин хожим нь тэр зүйл нь намайг бузарласан доромжилсон зүйл болохыг мэдээд намайг бага байхад зоддог байсан болохоор үүнийг мэдээд улам бүр үзэн ядсан. Ингээд би 7 нас хүрээд сургуульд орох нас болсон байлаа. Энэ үед манай гэрийнхэн явуулаагүй. Миний үеийнхэн сургуульд яваад би явахгүй болохоор ихэд атаархдаг байлаа.
|
|
Пүрэв, 2010 оны 04 сарын 22 |
УСАН ҮЗМИЙН МОД ЕСҮСИохан 15:1-17 Чухал зүйл 15:5 “Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй.”
Өнөөдрийн үг нь Усан үзмийн жинхэнэ мод Есүст итгэх болсон бид энэ амьдралдаа ямар зорилготой байж, яаж итгэлээр амьдрах ёстойг зааж өгч байна. Бурхан биднээс үр жимстэй амьдралыг хүсэж байна. Тиймийн тул бид Есүстэй мөчир мэт салшгүй холбоотой байж, цаг үргэлж Түүний дотор амьдрах хэрэгтэйг зааж байна. Энэ цагт зарлиг та бидний зүрх сэтгэлд гүн гүнзгий нэвтрэн орж, бид бүхнийг улам илүү итгэл болоод үр жимстэй амьдрал руу хөтлөн дагуулахыг хүсэн гуйж байна.
|
|
Лхагва, 2010 оны 04 сарын 21 |
ЧИ НАДАД ХАЙРТАЙ ЮУ?
Чухал зүйл 21:15 “Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт –Иоханы хүү Симоноо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр –Тийм ээ Эзэн миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд –Миний хургануудыг тэжээ гэлээ.”
1. Эзэнийг мэдэхээс өмнөх миний амьдрал Намайг Батцэнгэл овогтой Сарнай гэдэг. Би 1989 онд Увс аймгийн Улаангом хотод айлын отгон охин болон мэндэлсэн, дээрээ хоёр ахтай. Ээж эмнэлэгт, аав тэр үеийн барилгын баазад ажилладаг байлаа. Бага насаа ясли цэцэрлэгээр дамжиж өнгөрүүлсэн. Үс самнах хүнгүйгээс сургуульд ортлоо халимаг үстэй байлаа. Зах зээлийн шилжилтийн үе байсан болохоор аав ээж хоёр хааяа Орос, Хятад явдаг байлаа. Удахгүй аавын ажиллаж байсан газар хувьд шилжиж аав ажилгүй болсон. Аав маань маш ажилсаг, цэвэрч нямбай хүн байсан болохоор гэр маань үргэлж цэвэрхэн, бас амттай хоолтой. Ээж ганцаараа ажиллаж байсан хэдий ч манай бүх зүйл болоод байдаг байсан.
|
|
Лхагва, 2010 оны 04 сарын 21 |
ЧИ НАДАД ХАЙРТАЙ ЮУ?
Чухал зүйл 21:15 “Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт –Иоханы хүү Симоноо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр –Тийм ээ Эзэн миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд –Миний хургануудыг тэжээ гэлээ.”
1. Бурханыг мэдээгүй дэлхийн амьдралБурханы хайран дотор нөхөрлөж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хайр ивээл дүүрэн энэ цагт намтар сэтгэгдэл хуваалцах боломжийг зөвшөөрсөн цорын ганц Бурхандаа талархаж байна. Намайг Цогтбаатарын Мөнхтуул гэдэг. Би 1990.07.04-нд айлын хоёр дахь охин болж мэндэлсэн. Бага насаа ясли, цэцэрлэгээр хүмүүжиж ээж аавын хайранд аз жаргалтай өссөн болохоор ч тэр үү их хөдөлгөөнтэй юм юманд л үсчсэн хүүхэд байсан. Ямар сайн даа л цэцэрлэгт байхдаа ангийнхаа бандийг зодоод ээж аавынхаа чихнээс хонх уяхав дээ. Удалгүй найман нас хүрч сургуульд орох боллоо. Их гоё бүхий л зүйл шинэ мэт байсан. Гэвч энэ аз жаргал удаан үргэлжлээгүй.
|
|
Лхагва, 2010 оны 04 сарын 21 |
ЧИ НАДАД ХАЙРТАЙ ЮУ?Чухал зүйл: Иохан 21:15 “Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт Иоханы хүү Симоноо Чи намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр Тиймээ Эзэн миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд миний хургануудыг тэжээ гэлээ.
Нэг. Манан дундах амьдрал Намайг Өсөхбаяр гэдэг. Би 1990 оны 1 сарын 13 нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Тэр өдөр эмнэлэгт 2 хүн төрсөн гэдэг. Нэг нь би нөгөө нь нэг охин. Тэр охин сэтгэцийн өчвтэй төрсөн. Тэгээд хүмүүс бүгд л намайг азтай гэдэг. Даана ч тэр аз гэдэг зүйл надад байгаагүй. Би томрох тусам муу хүн болж байсан юм. Би багаасаа л бүрэг, дуугүй, дотуур тамиртай хүүхэд болж өссөн. Хүн болгонтой таардаггүй, ганцаардмал хүүхэд байсан. Багаасаа цэцэрлэгт явж үзээгүй, тэр насыг хаана ч өнгөрүүлсэн бүү мэд. Тэгээд бага ангид орж багаасаа л ядуу гэдэг нэрийг зүүсэн болохоор ч тэр юмуу надтай хүмүүс нийлж нөхөрлөдөггүй байсан.
|
|
Лхагва, 2010 оны 04 сарын 21 |
ЧИ НАДАД ХАЙРТАЙ ЮУ? Зарлиг Иохан 21:1-17
Чухал зүйл: 21:15
“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт –Иоханы хүү Симоноо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр –Тийм ээ Эзэн миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд –Миний хургануудыг тэжээ гэлээ. ”
I. Бурхангүй миний харанхуй амьдрал Намайг Буянтогтохын Одонтуяа гэдэг. Би 1991 оны 9 сарын 7-нд ЭНЭШТ-д Буянтогтох, Сарантуяа нарын ууган охин болон мэндэлсэн. Манайх гэдэг айл дөрвүүлээ боломжийн ч амьдралтай байлаа. Аав Засгийн Газрийн ордонд цахилгааны инженер хийдэг, мэргэжилдээ хэнийг ч дагуулахааргүй байсан. Харин ээж сургуулиа амжилттай төгссөн ч аав ажил хийлгэдэггүйгээс болоод зах дээр хивсний наймаа хийх болсон.
|
|
Лхагва, 2010 оны 04 сарын 21 |
ӨӨРИЙГӨӨ ЗАЛУУ ГЭЖ БҮҮ ГОЛ
Чухал зүйл: Иеремиа 1:7 Харин эзэн надад БИ ЗАЛУУ гэж бүү хэл. Учир нь БИ чамайг илгээх газар бүрт чи явах болно. Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв.
1. Хэн ч биш, хэний ч өмнө үнэ цэнэгүй нэгэнМиний бие Баянхонгор аймагт 1984 онд, таван хүүхэдтэй Тогоо гэх айлын отгон охин болон мэндэлсэн. Бага нас дөрвөн ахын гараар дамжин өнгөрсөн. Цэцэрлэг сургууль дажин нэг л мэдэхэд хөгжөөнтэй, жаргалтай байх хүүхэд нас надаас холдсон. Ах нар хувь хувьдаа юм хийж амьдрахын төлөө тэмцэнэ. Аав ууна, ээж ажиллана. Энэ амьдралд би дассан байсан бөгөөд найз нөхөд л хамгийн чухал байлаа. Ах нартай тоглож өссөн болохоор ч тэрүү банди нартай учраа хурдан олдог байв. Том эгч бид хоёр насны зөрүүтэй болохоор танихгүй хүн шиг л байдаг байла. Ах нарын найзууд Тэвэг тоглох, хэрхэн шүгэлдэж сурах, дургүй хүргэсэн хүүхдийг хэрхэн хашраах тухай дасгал сургуулиалтыг надад зааж өгдөг байлаа. Би ч хичээнгүйлэн сурч, тэрнийгээ хэрэгжүүлнэ.
|
|