Skip to content

www.ubf.mn

2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Пүрэв, 2010 оны 08 сарын 19
 Г. Насанбаяр
САЙН МЭДЭЭНИЙ АЯЛАЛЫН ТАЙЛАН
Энэ 2010 оны Сайн мэдээний аялалаар  авах боломжоор хангаж өгсөн Бурхан Аавдаа талархаж байна. Явах шийдвэр гаргах үеэс л Сатан олон талаар дайрч хэцүү байсан байсан боловч Бурханд итгэсэн итгэл найдвараар хэцүү зүйлсийг ялж чадлаа. Орсон хөтөлбөрүүдээ бэлдэх цаг, библи унших цаг ч ховор байсан. Дүүгийн хурим найрын бэлтгэл гээд л, ээжийн бие муудаж, мөнгө төлбөр, явах зөвшөөрөл, гэр бүл, эрүүл мэнд гээд л олон асуудал гарч байсан... Яг энэ үед Бурхан Иохан 16:33 “Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ.  Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би Ертөнцийг ялсан гэж айлдлаа”. Тиймээ ертөнцийг ялсан Эзэнд итгэсэн бид бүхнийг ялж чадна. Ингээд Бурханы ивээлээр бүх бэлтгэл хангагдсаж, Завхан аймаг руу хөтөлсөн.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Пүрэв, 2010 оны 08 сарын 19
 Г.Мөнхдэлгэр
САЙН МЭДЭЭНИЙ АЯЛАЛЫН ТАЙЛАН
Сайн мэдээний аялалд явах юмсан гэж бодож байсан боловч энэ жилдээ явахгүй байлгүй гэж бодож байсан. Харин Бурхан хайр энэрлээ үзүүлэн Сайн мэдээний аялал болно гэдгийг сонсоод маш их баярласан. Завхан аймаг гэхэд ойрхон мэт санагдаж байсан ч 1000 км гэхийг сонсоод ухаан алдах шахсан. Яагаад гэвэл бөөр нуруу өвдөнө гэж бодохлоор зүрх хүрэхгүй шууд л болъё гэсэн бодол орж ирж байсан. Харин Магнай хоньчин та шийдвэрээ гаргаарай гэхэд ахлахчийнхаа үгийг л дагъя гээд асуухад та явбал зүгээр гэхэд тэгье гээд эргэлзэлгүйгээр шийдсэн. Энэ аяллаар өөрийнхөө бусадтай нийтэч байдаггүй байдлыг өөрчлөхийг хүссэн. Яагаад ч юм бусдаас дөлдөг сэтгэлийг авч хаяж бүх хүнтэй чөлөөтэй харилцахыг хүссэн.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Пүрэв, 2010 оны 08 сарын 19
 Л.Ганчимэг
САЙН МЭДЭЭНИЙ АЯЛАЛЫН ГЭРЧЛЭЛ
Сайн мэдээний аялалд анд, найз нөхөдтэйгээ “ИТГЭЛИЙН НЭГ БАГ” болон явахын тулд би 2009 оны 9 сараас эхлэн гуйж эхэлсэн. Аялалын өмнө Сатан миний гэр бүлийн гишүүдрүү ихээр дайрах болсон. Манайх өөрийн хашаагүй хотод амьдардаг ба аялалын өмнө хажуу айлынхан тогоо тасалж, өдөр шөнөгүй архи ууж агсан тавьж, аавын минь төрсөн дүү хашааны хаалгаа онгойлгочоод хөөх болсон. Ингээд бид гэр бүлээрээ Гачуурт гэх газрын мухар хөдөө нүүсэн. Шинэ газрын ойр хавьд айл бараг байхгүй. 2010 оны 7 сарын 20-оос эхлэн ганц машиндаа гэрээ ачаад, майханд амьдрах болсон. Задгай газар өдөржин гэрээ сахин байхдаа машины сүүдрийг даган Өдөр бүрийн талх, шинэ гэрээ, библийн номын дараалал, намтар, сэтгэгдэл бичин үнэхээр Бурханы ХАЙР ивээлээр дүүрэн байх болсон.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Пүрэв, 2010 оны 08 сарын 19
 А.Нарангэрэл
САЙН МЭДЭЭНИЙ АЯЛАЛ
Зун юу хийх вэ? гэж зөндөө бодож бас ажил хийхийн төлөө залбирч байсан. Эзэн миний залбирлын дагуу надад ажил өгсөн боловч би гэж хүн өөрийн амиа бодсон зангаас болж Эзэний өмнө шударга бусаар ажилсан учраас ажлаасаа халагдаж юу ч хийхээ мэдэхгүй өөрийн дотор буй аймшигтай байдлыг хараад үнэхээр сэтгэлээр унасан. Сайн мэдээний аялал гоё санагдаж байсан ч гэхдээ би явна гэж бодоогүй. Зөвхөн хаашаа явах бол санхүүгийн төлөө залбирч байсан. Удаа ч үгүй би явна гэсэн шийдвэр гаргаад өөрийгөө бэлдэх болсон. Тэгээд сентад анхан шатны, шавийн хичээлүүдийг хийж библи унших цагуудаар дамжуулан Эзэнтэй харилцаж, сэтгэл минь бага багаар эдгэрлийг өгсөнд талархаж байна. Тэгээд бид бүгд явах болоход Эзэн бүх зүйлээр хангаж ивээж өгсөнд талархаж байна. Явах замдаа Монгол орны гайхалтай байгаль дэлхийг харан биширч байсан.
 
"Сургаалт үгс" номны танилцуулга Хэвлэх
Пүрэв, 2010 оны 08 сарын 19
СУРГААЛТ ҮГС
Бичигч: Соломон ба зарим хүмүүс
Сэдэв: Зөв зүйтэй амьдрахад зориулсан мэргэн ухаан
Бичигдсэн огноо: МЭӨ 970-700 он

Түүхэн нөхцөл байдал
Еврей ХГ-г ерөнхийд нь Хууль, Эш үзүүлэгчид, Бичээсүүд гэсэн гурван төрөл зүйл болгон ангилдаг байсан. Гурав дахь төрөл зүйлд нь Иов, Дуулал, Сургаалт үгс, Номлогчийн үгс зэрэг яруу найргийн болон мэргэн ухааны номууд ордог. Үүний адил эртний Израильд тахилчид, эш үзүүлэгчид болон мэргэн(мэргэн хүмүүс) гэсэн гурван төрлийн үйлчлэгчид байв. Мэргэд гэдэг нь амьдралын гүн ухааны болон бодит асуудлуудын аль алинд бурханлаг мэргэн ухаан болон зөвлөх бэлгийг авсан хүмүүс байжээ. Сургаалт үгс ном нь мэргэдийн Бурханы онгодоор авсан мэргэн ухааныг толилуулдаг.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Лхагва, 2010 оны 08 сарын 18
 Б. Баясгалан
САЙН МЭДЭЭНИЙ АЯЛАЛ
Хайртай Бурхан ааваа өчүүхэн намайг гололгүйгээр өөрийнхөө сайн мэдээний аялалын багийн гишүүнээр Завхан аймаг руу явад ирэх боломжоор хангаж өгсөнд талархаж байна. Миний хувьд сайн мэдээний аяллаар явах бодол өвлөөс эхэлсэн. Сүнсний ах эгч дүүсийн хараад сайн мэдээний аялалын талаар хуваалцахад нь зуны амралтаараа явах юмсан гэсэн бодол төрсөн. Энэ зуны хувьд надад 4 гуйлтын сэдэв байсан.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Лхагва, 2010 оны 08 сарын 18
 Н.Амарсанаа
БУРХАН САЙН МЭДЭЭНИЙ АЯЛАЛААР ДАМЖУУЛАН НАДАД ИЛЭРХИЙЛСЭН ИЛЭРХИЙЛЭЛ
Анх Завхан руу явна гэж байхад би явж чадахгүй байх гэж бодож байсан. Ажилдаа ороод удаагүй байгаа болхоор надад чөлөө өгөх найдвар бага байлаа. Нэг өглөө Дивошэйн дээр надад Бурханаас үг ирсэн. Ажилаараа Матай номыг судалаад дуусаж байсан болхоор Матай номны 28:19-20-д бичсэний дагуу “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Энэхүү үгээр надад юу илчлэгдсэн бэ гэхээр. Амарсанаа чи өнгөрсөн Сайн мэдээний аялалаар дараа дараагын аялал бүхэнд явж намайг гэрчилнэ гэж надад амласан. Чи миний эд эрхтэн учраас би чамайг амлалтаа биелүүлэхгүй байхыг чинь зөвшөөрөхгүй. Тиймээс чи Завхан руу яв гэж хэлсэн. Тэгээд залбирч байгаад удирдлагадаа хэлээд зөвшөөрсөн учраас Завхан аймаг руу явах Сайн мэдээний аялалын багтай нэгдсэн.
 
2010 оны Ефес 4-р зарлиг (08.15) Б.Баярмагнай Хэвлэх
Мягмар, 2010 оны 08 сарын 17
 ДУУДЛАГАДАА ЗҮЙ ЗОХИСТОЙ ЯВ
Ефес 4-р бүлэг
Чухал зүйл: 4:1
“Иймд та нар дуудагдсан дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн гуйя.”
Бүгдээрээ 1-р зүйлийг үзээрэй. “Иймд та нар дуудагдсан дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн гуйя.” Паул итгэгч хүмүүс ямар байдалтай амьдрах ёстойг зааж байна. Өнгөрсөн гурван зарлигаар дамжуулан Бурханы ивээл, Бурханы дуудлага бас биднийг дуудсан Түүний зорилгын тухай бичсэн. Тийм учраас дуудсан дуудлагынхаа дагуу амьдраарай гэж Ефес чуулганыхныг болон биднийг ятгаж байна. Бид ямар амьдрахаар дуудагдсан хүмүүс вэ?
 
2010 оны Ефес 5-р хичээл (08.22) Хэвлэх
Ням, 2010 оны 08 сарын 15
ХАЙР ДОТОР ЯВ
Ефес 5-р бүлэг
Чухал зүйл: 5:2
1. Энэ бүлгийн эхэнд Паул юуг хатуу сануулан хэлсэн бэ (1)? Бид яагаад Бурханыг дуурайх ёстой ба Бурхан хүн хоёр хоорондоо ямар харилцаатай вэ? Бид хэрхэн Бурханыг дуурайж чадах вэ?
 
Х улсад сурч байгаа Г хоньчны сэтгэгдэл Хэвлэх
Баасан, 2010 оны 08 сарын 13
БУРХАНЫ НИГҮҮЛСЛИЙГ ДЭМИЙ ХООСОН БҮҮ АВААРАЙ
2Коринт 6:1
“Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг дэмий хоосон бүү аваарай”
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 21 - 30 - 592

Бидний Twitter

Twitter Button from twitbuttons.com

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Бидний Facebook


Гишүүний булан






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Хамтрагчид

www.ubf.org
МУИС ЮБФ
www.mea.mn
Мараната

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?



Сайтын хандалт

Өнөөдөр:129
Энэ сард:1049
Нийтдээ:119383

Сайтад:2 зочин холбоотой байна , 1 гишүүн холбоотой байна
  • magnai

Аюулгүй интернэт хөтөч


Firefox 3
Хэрвээ та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дээрх зурган дээр дарж Mozilla Firefox вэб хөтөч програмийг vнэгvй татаж авахыг санал болгож байна.