Skip to content

www.ubf.mn

Б.Нандин-Учрал Хэвлэх
Бямба, 2010 оны 08 сарын 28
 Л.Дэлгэрмаа хоньчин 2010.08.06-нд эсэн мэнд амаржиж охинтой боллоо. Х.Билгүүнбаатар, Л.Дэлгэрмаа хоньчид охиндоо Б.Нандин-Учрал гэдэг нэр өгсөн бөгөөд охин одоо эсэн мэнд өсөн торниж байна. Та бүхэн түүнийг Эзэний хаанчлалын ажилд нандинаар хэрэглэгдэх хүн болохын төлөө залбирч өгөөрэй.
 
БНСУ-д байгаа С.Отгонжаргал хоньчны захидал Хэвлэх
Мягмар, 2010 оны 08 сарын 24
 Сайн байна уу, удаан хугацаанд холбоо барьсангүй. Та бүхэн сайн биз дээ?
Сайн мэдээний аялалд хайр ивээл, үр жимсээр дүүрэн яваад ирсэн үү? Би сайн байна. Ажлаа хийгээд л явж байна. Цуглааныхаа сайтаас мэдээлэл сайн авч байгаа. Бүхий л цаг хугацааны туш хамт байгаа Бурханд талахаж байна. Би энд ирээд одоо бараг гурав дахь жилээ угтах гэж байна. Энэ хугацаанд Бурхан агуу хайр, уучлалаараа үргэлж надтай хамт байлаа. Түүний дасгал болоод удирдлага бас ивээлийг авсаар ирлээ. Эрүүл мэнд болоод бүх зүйлээр ч Бурхан хамгаалж бас Өөрийн үгээр удирдаж, уучлал хайраа илэрхийлсээр... Бурханы хайр болоод тэвчээр намайг Түүний өмнө очих хүчийг өгч амьдраад үзэхэд Бурханаас өөр агуу болоод хувиршгүй нэгнийг олсонгүй. Түүний надад өгсөн Ариун Сүнс намайг Бурханаас үргэлж зуурахад тусалж байгаад талархаж байна.
 
2010 оны төгсөлтийн сэтгэгдэл (06.27) Хэвлэх
Мягмар, 2010 оны 08 сарын 24
Г.Азжаргал
Чухал зүйл: Үйлс 5:29б
Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.
Намайг Ганболдын Азжаргал гэдэг. 1988 оны 8 сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд айлын отгон охин болон мэндэлсэн. Хоёр ах хоёр эгчтэй. Бага нас ясли, цэцэрлэгт хүмүүжсэн. Анх зургадугаар ангидаа Христийг хүлээн авсан. 2006 онд өөрийн хүсэж байсан олон услын эдийн засагч мэргэжлээр Их Засаг Их сургуульд элсэн орж оюутны амьдрал эхэлсэн. Ингээд намар хотод ирж хамаатны айлд байхаар болж ирснийхээ маргааш өдөр нь ахыгаа дагаж ЮБФ цуглаанд ирэн хоньдын цуглаанд суусан. Бүх л юм шинэ, бүгдийг шинээр эхэлж байгаа надад гараагаа л сайн тавьбал амжилт ойрхон гэж бодож байлаа.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Даваа, 2010 оны 08 сарын 23
 Д.Батцэцэг
Завхан аймаг уруу сайн мэдээний аялалаар биднийг илгээж, бүхий л цаг хугацааны туршид хамт байж Өөртөө алдрыг авсан Бурхандаа талархаж байна. Хол замыг туулах алс газар байсан боловч аюулгүй, саадгүйгээр удирдаж өгсөнд баярлалаа. Завхан аймгийн Улиастай хот, Тосонцэнгэл сум цуглаанд хамрагддаг итгэгчид олон биш боловч Бурханыг эрэн хайсан, үгийг сурах хүсэлтэй итгэгчидтэй байсан. Ямар ч байсан сүнсээр хатуу гэж хэлэгддэг тийм газар цуглааныг байлгаж, Өөртөө алдрыг авч байгаа Бурханд талархсан.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Даваа, 2010 оны 08 сарын 23
 Б.Сувдмаа
Хайртай Бурхан Ааваа таньдаа баярлалаа. Сул дорой охиноо сайн мэдээний аялалын багийн нэг гишүүнээр сонгон Завхан аймаг уруу явуулж сурсан зүйлээ сэтгэгдлээр дамжуулан хуваалцах боломжийг өгсөнд баярлалаа.
Анх сайн мэдээний аялалаар явах хүмүүсийг бүртгэж авч байхад би явах эсэхээ сайн шийдэж чадахгүй байлаа. Би явалгүй миний оронд өөр хүн явбал илүү дээр байх гэж бодож байсан. Бүтгэлийн сүүлийн өдөр автобусанд явж байхдаа асуудалд өөрийнхөө өчүүхэн бодлоор хандаж байгаа минь Бурхан надад ойлгуулсан. Ингээд явах шийдвэрийг гаргаж, нэрээ бичүүлсэн.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Даваа, 2010 оны 08 сарын 23
 Г.Цоожбаяр
Өнгөрсөн долоо хоногт буюу 2010 оны 8 сарын 1-8 ны хугацаанд Завхан аймаг болоод тус аймгийн Тосонцэнгэл сум уруу сайн мэдээний аялалаар яваад хайр ивээл дүүрэн аваад ирлээ.
Төлбөр санхүүгийн хувьд жил жилийн уламжлал заншлаараа ээж эсэргүүцдэгээрээ эсэргүүцэж, хөрөнгө мөнгөө өөрөө олоод яв гэдэг үгийг л хэлсэн. Урьд нь сонсож байсан, тэгээд ч нэг их цочирдуулахааргүй үг байсан тул миний хувьд нэг их сонин биш байлаа. Гэхдээ л төлбөр бол төлбөр учраас Эзэнээс гуйж олох л чухал байсан. Хоёрдугаар курстээ 10 жилийн ангийнхаа хүүхдэд паспортгүй гэх шалтгааны улмаас дараа төлбөрт дугаар өөрийнхөө нэр дээр авч өгсөн боловч тэр сүүлийн сарын төлбөр болох 144600 төгрөгөө төлөөгүй утасаа унтраагаад хөдөө яваад өгсөн байсан. Мэдээж энэ дугаар нь миний нэр дээр болохоор нэг л өдөр дүүргийн шүүхээс хугацаан дотор төлөхийг шаардсан хуудас ирсэн.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Даваа, 2010 оны 08 сарын 23
 Х.Бүүвэйбаатар
Сайн мэдээний аялалын хугацаа богинохон мэт санагдаж  ийм богино хугацаанд юу хийнэ дээ гэж бодож байлаа. Харин замдаа их хурдан явсан болохоор сайн мэдээний аялал үр дүн сайтай болж өнгөрсөн. Миний хувьд “ЮБФ” чуулганы итгэгчид бид нар өөрсдийн гэсэн алсын хараатай байгаадаа баярласан. Бурхан бид нарыг “1Петр 2:9” зүйлд сануулсны адил тэдгээр хүмүүсийг ч гэсэн энэ зүйлд оруулах хэрэгтэй гэдгийг харсан.
Сайн мэдээний аялал нь хүмүүстэй хичээл хийхээс гадна өөрийгөө таньж мэдэх боломж байсан. Миний хувьд энэ сайн мэдээний аялалаар орон нутгийн хүмүүст библийн хичээлүүд хичнээн чухал болохыг ойлгосон. Баянхонгор аймгийн пастор хүмүүс хүртэл нэг нэгний зарчмаар өсгөх нь хамгийн үр дүнтэй арга юм байна гэж хэлж байсан.
 
2010 оны Ефес 5-р зарлиг (08.22) Хэвлэх
Даваа, 2010 оны 08 сарын 23
ЦАГИЙГ АВАР
Ефес 5-р бүлэг
Чухал зүйл: 5:16
“Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж.”
 
2010 оны Ефес 6-р хичээл (08.29) Хэвлэх
Ням, 2010 оны 08 сарын 22
СҮНСЛЭГ ДАЙН
Ефес: 6 бүлэг
Чухал зүйл: 6:10
1. 1-4 зүйлүүд нь Ефес 5:22-33 зүйлүүдтэй хэрхэн холбогдож байна вэ? Эзэний доторх хүүхдүүдийн үүрэг юу вэ (1-3)? Эцэг эхийн үүрэг юу вэ (4)? Эзэний дотор эцэг эхээ дага, эцэг эхээ хүндэл, хүүхдүүдээ уурлуулахгүй байх гэсэн нь тус бүрдээ ямар утгатай вэ?
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл Хэвлэх
Бямба, 2010 оны 08 сарын 21
 У.Отгон-Эрдэнэ
САЙН МЭДЭЭНИЙ АЯЛАЛ
Бурхан Аавд бүхий л алдар нь байх болтугай. Сайн мэдээний аялалаар явах боломжийг өгсөнд баярлалаа. Сүнсээр сул дорой надад сайн мэдээний аялалаар явах хүсэл найдварыг Эзэн өгсөн. 7 сард асуудлаар дүүрэн байлаа. Заримдаа яахаа ч мэдэхгүй сэтгэлээр унаж байсан. Дараалсан муу мэдээ миний зүрхийг өвтгөж дээрээс Сатаны элдэв шивнээ үгнүүд намайг хүчгүй болгож байсан. Сайн мэдээний аялалаар явах хүмүүсийн нэрэнд бүртгүүлчээд хариуг нь хүлээж байхдаа сэтгэл догдлон хүлээсэн. Яагаад догдлоод байгаан бол гэж өөрийгөө гайхаж Магнай хоньчноос мессеж хүлээгээд л. Ингээд би  сонгогдлоо. 4 дэх өдрийн орой нь зүрх өвдөөд унтаж чадсангүй. Аялалаар явна гэдэгтэй итгэлгүй байлаа. 8.1-ны бүтэнсайн өдөр явмааргүй санагдаж замдаа өвдөөд хүмүүсийг зовоохвий гэж айж байлаа. Гэхдээ Эзэн намайг аялалын турш сайнаар удирдсан.
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 11 - 20 - 592

Бидний Twitter

Twitter Button from twitbuttons.com

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Бидний Facebook


Гишүүний булан






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Хамтрагчид

www.ubf.org
МУИС ЮБФ
www.mea.mn
Мараната

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?



Сайтын хандалт

Өнөөдөр:133
Энэ сард:1053
Нийтдээ:119387

Сайтад:9 зочин холбоотой байна

Аюулгүй интернэт хөтөч


Firefox 3
Хэрвээ та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дээрх зурган дээр дарж Mozilla Firefox вэб хөтөч програмийг vнэгvй татаж авахыг санал болгож байна.