|
Лхагва, 2010 оны 09 сарын 08 |
Сургаалт үгс 13:1-25 АМЬ АМЬДРАЛАА САХИГЧ ХүН
“Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно.”(3)
1. Амаа захирч мэддэг хүн (1-3)Үг хэлээрээ хайрын ёсыг ярьж, бусдын алдааг уужуу сэтгэлээр уучлан, сайн талыг нь магтдаг хүнийг бүгд хүндэтгэн хайрлаж ивээдэг. Нэг үгээр хэлбэл хүн хэлсэн үгийнхээ үр жимснээс аз жаргалыг эдэлдэг.(2) Харин үүний эсрэгээр хуурамч сэтгэлтэй, их зантай хүн нь амаа том ангайж бусдыг шүүмжлэн, үзэн ядаж, хорон үг хэлснээр өөрөө сүйрэх болно.(3) Мөн хамаагүй хэлснээс болж ассан гал нь гэр бүл, сүм цуглаан, улс оронд ч том түймрийг дэгдээж болно. Тиймээс үг хэлэндээ төгс болохын төлөө хичээх хэрэгтэй. Өөрийнхөө ам хэлийг захирч чадах хүн өөрийн амиа ч хамгаална. Энэ нь бидний амнаас гарах үг нь үнэхээр чухал гэсэн утгатай юм. Иймээс хэл амаа захирахын тулд эхлээд зүрх сэтгэлээ цэвэрлэхийг сурах хэрэгтэй. Яагаад гэвэл Есүсийн хэлсэнчлэн хүний сэтгэл дэх цэвэрхэн сайн зүйлээс л сайн үйлс гардаг. Харин сэтгэлд хорон муу санаа хураагдваас бузар, хорон үг гардаг.(Лук 6:45)
|
|
Даваа, 2010 оны 09 сарын 06 |
БИ САЙН МЭДЭЭНЭЭС ИЧИХГҮЙ
Ром 1:1-17 Чухал зүйл: 1:16 “Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурхан хүч мөн.”
|
|
Ням, 2010 оны 09 сарын 05 |
ХАРЬ ҮНДЭСТНИЙ ИЛЧЛЭЛИЙН ГЭРЭЛ ЕСҮС
Лук: 2:21-39 Чухал зүйл: 2:32 1. Есүсийг төрсний найм дахь хоногт Түүнийг яасан бэ (Эх 17:12, Лк 1:31)? Цэвэрших өдөр дуусахад Иосеф Мариа нар ямар хоёр ёслолыг гүйцэлдүүлсэн бэ (Ле 12:4, 12:7, 12:8)?
|
|
Ням, 2010 оны 09 сарын 05 |
ЛУК
Бичигч: Лук Сэдэв: Есүс тэнгэрлэг хүмүүн, Аврагч Бичигдсэн огноо: МЭ60-63 он
|
|
Баасан, 2010 оны 09 сарын 03 |
Өдөр бүрийн хоолыг Facebook болон Twitter дээрээ байрлуулдаг боллоо.
|
|
Пүрэв, 2010 оны 09 сарын 02 |
 Юуны өмнө бүтэн сарын хугацаанд хамгийн сайнаар удирдаж явах зам нэг бүрийг минь хамгийн сайнаар ивээж байсан Бурханд талархаж байна. Баруун аймгаар хийсэн нэг сарын аялал үнэхээр гайхалтай байлаа. Бид анх 7.15-нд Дамбын Шалом цуглаан дээр уулзацгаасан. Би явна гэж хөөрч байснаас биш очоод юу хийх талаар ямар ч төсөөлөлгүй байлаа. Ямар ч байсан бэлдсэн юмаа үзүүлэх нь үзүүлнэ, эмчилгээ хийх нь хийнэ гэдгийг мэдэж байсан. Ингээд бид 19 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын 1 баг болоод хотоос 7.16-нд гарсан.
|
|
Лхагва, 2010 оны 09 сарын 01 |
 Чухал зүйл: Ефес 4:14-15 “Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир аргад туугдалгүй, харин хайр дотор үнэнийг ярин, тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой.”
Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ Түүний сайн нэрээр мэндчилж байна. Тэгээд энэ захидлаараа дамжуулан Эзэн хэрхэн зуны амралтын ерөөж, хамт байж удирдсан талаар бичихээр шийдлээ. Гэрийнхэн, цуглаан, нутгаа гээд надад санаагүй зүйл байхгүй. Увстаа очоод цуглаандаа үйлчлэх их гоё байсан. Эзэний хайрыг урьд, урьдынхаас илүү ойроос мэдрэх шиг. Бид гурван оюутан охин өглөөний гуйлтыг ээлжлэн хөтлөн хийж байлаа.
|
|
Мягмар, 2010 оны 08 сарын 31 |
М.НямсүрэнБүх зүйлийн төлөө Бурхан Эзэнд талархаж байна. Миний хувьд сайн мэдээний аялалаар явна гэдгийг сонсоод хаашаа явах бол гэж хүмүүсээс асуусаар байсан. Тэгээд Завхан аймаг уруу сайн мэдээгээр явахаар болсонд дотроо жаахан дурамжхан л байлаа. Яагаад гэвэл Ховд уруу ирээсэй гэж маш их хүсч залбирч байлаа. Энэ газар нээлттэй учраас сайн мэдээний баг ирвэл ивээлтэй байх болно гэж бодож байлаа. Гэвч Эзэний хүсэл Завхан аймаг уруу байсныг сүүлд ухаарсан. Хэрэв Эзэн хүсвэл намайг Улаанбаатар хот уруу явуулж өгөөч гэж залбирч байтал Эзэн намайг санхүүгээр хангаж хот уруу явж хувийн ажлаа амжуулахаас гадна сайн мэдээний аялалаар ч явах ивээлийг өгсөнд талархаж байна.
|
|
Даваа, 2010 оны 08 сарын 30 |
СҮНСНИЙ ТУЛААН
Зарлиг: Ефес 5:21-6:24 Чухал зүйл: 6:13 “Тиймээс бүхнийг хийсний дараа, бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн зэвсгийг ав.”
|
|
Ням, 2010 оны 08 сарын 29 |
ЗӨВТ ХҮН ИТГЭЛЭЭР АМЬДАРНА
Зарлиг: Ром 1:1-17 Чухал зүйл: 1:17 1. Нигүүлсэл болон элчийн үүрэг (1-7)1. Ром номыг хэн хэнд зориулан бичсэн бэ(1, 6-7)? Паул өөрийгөө хэн гэж танилцуулж байна вэ(1)? Үүнд илэрхийлэгдсэн “Есүсийн боол”, “Элч болохоор дуудагдсан”, “Сайн мэдээний төлөө тусгаарлагдсан” гэдэг үг нь ямар утгатай вэ(Үйлс 1:22, Галат 1:1)?
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 10 - 592 |