|
UBF.mn -ий вэб сайтанд гишүүнээр элсэх заавар |
|
|
Сайн байна уу. Юуны өмнө таныг манай сайтын гишүүн болох гэж байгаад баярлалаа. Та дараах алхмуудаар гишүүн болоорой...
1-Р АЛХАМ. Нэвтрэх хэсэг буюу бүртгүүлэх  Та сайтын зурган дээр үзүүлсэн хэсэг буюу гишүүний булан гэсэн хэсэгийн "Бүртгүүлэх" гэсэн холбоос дээр дарж орно уу.
2-Р АЛХАМ. Хэрэглэгчийн мэдээллээ оруулах
Бүртгүүлэх холбоос дээр дархаар Бүртгэл гэсэн хэрэглэгчийн мэдээлэл оруулах хэсэг гарч ирнэ. Үүнд анхаарах зүйл нь та одоор тэмдэглэгдсэн хэсэгийг заавал бөглөх шаардлагатай бөгөөд мэдээллээ оруулахдаа галигаар бичиж оруулна уу. Учир нь янз бүрийн гарын драйвер ашиглан бичсэн тэмдэгтүүд өөр өөрийн гэсэн утгыг зааж алдаа гарах магдлал өндөрсдөг.Дээрх зурган дээр дугаарласны дагуу дэлгэрэнгүй тайлбарлавал
- Нэр гэсэн хэсэгт та Өөрийн нэрийг бүтнээр нь оруулаарай.
- Хэрэглэгчийн нэр гэсэн хэсэгт та манай сайтанд нэвтэрч орох нэр буюу таны хэрэглэгчийн эрхээр хандах нэрээ энэ хэсэгт бичиж өгнө
- Та өөрийн одоо хэрэглэж байгаа идэвхтэй и-мэйл хаягаа бичиж оруулаарай
- Нууц үг гэсэн хэсэгт та Хэрэглэгчийн эрхээрээ хандаж орох нууц үгээ оруулна. Нууц үгээ оруулахдаа мартхааргүй санахад амар тэмдэгтээс бүтсэн үг юмуу тоо үсгээс бүрдсэн нууц үгийг бодож хийгээрэй.
- Нууц үгийг дахиж давтан хийнэ.
Энэ бүгдийг хийж дуусаад "Бүртгэлийн мэдээллийг илгээх" гэсэн товчийг дарна уу. 3-Р АЛХАМ. Амжилттай болсон эсэхийг харуулах хэсэг
 Ингээд та манай сайтын гишүүн боллоо... Их амархан байгаа биз. Танд амжилт хүсье 4-Р АЛХАМ. Сайтанд гишүүний эрхээрээ нэвтрэх
 Одоо та 2-р алхамд бөглөж байсан Хэрэглэгчийн нэр, Нууц үгээ оруулаад нэвтэрч ороорой.
|