| 2010 оны Үйлс 18-р хичээл(02.28) |
|
|
|
| Даваа, 2010 оны 02 сарын 22 | |
|
ЗОРИГТОЙ БАЙ! ЧИ НАМАЙГ РОМД ГЭРЧЛЭХ БОЛНО Үйлс 22:30-23:35 Чухал зүйл: 23:11 1. Өмнөх өдөр нь юу болсон бэ? Иудейчүүд яагаад Паулыг эсэргүүцэж байна вэ? Мянгатын дарга Паулыг яагаад зөвлөл уруу явуулсан бэ(22:30)? Паул болон Зөвлөлийн гишүүд бие биенээ мэддэг байсан болов уу? 2. Паул Зөвлөлийн өмнө юу гэж хэлсэн бэ(1)? Тэгэхэд тэргүүн тахилч Ананиа дэргэдэх хүмүүст нь юу гэж тушаасан бэ(2)? Паул хэрхэн хариулсан ба өөрийн санааг хэрхэн илэрхийлж, тэдний хоёр нүүртэй байдлыг яаж илчилсэн бэ(3-5)?
3. Зөвлөлийн талаар Паул юу мэддэг байсан бэ(6)? Фарисай болон садукайчуудын хоорондох ялгаа нь юу вэ? Паул түүнийг хэрхэн ашигласан ба сайн мэдээний үрийг яаж суулгасан бэ(7-8)? Тэгтэл юу болсон бэ(10)? Паулын ийм байдлаас бид юуг сурч болох вэ? 4. Паул хаана байсан бэ? Есүс түүнд ямар чиглүүлэг өгсөн бэ(11а)? Есүс Паулд урамшууллын болон амлалтын ямар үгнүүд өгч байна вэ(11б)? Түүнд энэ нь яагаад хэрэгтэй вэ? 5. Иудейчүүдийн хуйвалдаан юу байсан бэ(12-15)? Тэд Паулыг алахын тулд яахаас ч буцахгүй байгааг юу гэж бодож байна вэ? Мянгатын дарга уг хуйвалдааныг хэрхэн мэдсэн бэ(16-22)? Тэр уг хуйвалдаанаас яаж урьдчилан сэргийлж чадсан бэ(23-24)? 6. Мянгатын даргын шийдэж чадаагүй нэг асуудал нь юу вэ(25-29)? Тэр Паулыг яагаад Кайсар уруу илгээсэн бэ(30)? Ромын захирагч түүний захидалд ямар хариу өгсөн бэ(31-35)? Бурхан Паулын амьдралд хэрхэн ажиллаж байна вэ? |
| < Өмнөх | Дараах > |
|---|
| Холбоо барих |
| Христчин вэб сайтууд |
| Их Дээд Сургуулиуд |
| Гишүүн болох заавар |
| Оюутан танд хэрэгцээтэй мэдээ мэдээлэл |
| Өнөөдөр: | 136 |
| Энэ сард: | 1056 |
| Нийтдээ: | 119390 |