| 2010 оны Үйлс 16-р зарлиг(02.07) |
|
|
|
| Даваа, 2010 оны 02 сарын 08 | |
|
ДАРУУ ЗАНГААР БОЛОН НУЛИМСАН ДУНД Зарлиг/ Үйлс 20:1-38Чухал зүйл/ Үйлс 20:19 “Би Эзэнд даруу зангаар болон нулимсан дунд, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон зовлон дунд үйлчилж байсан.” Өнгөрсөн ням гаригт Паулыг Ефес хотод хэрхэн баярын мэдээ тунхагласан талаар суралцсан. Бурхан Паулаар дамжуулан тэнд сүнсний хувьсгал хийж, олон дагалдагчдыг босгон байгуулсан. Мөн түүнд Ромд очих ёстой гэсэн хүсэл мөрөөдлийг суулгаж өгсөн юм. Харин өнөөдрийн суралцах зарлиг нь элч Паулын баярын мэдээний гуравдахь аялалын тухай юм. Тэрээр энэ аялалаар явж байхдаа Ефес чуулганы ахлагчдад гэрээслэл захиа үлдээсэн. Учир нь энэ уулзалт нь тэдэнтэй сүүлчийн удаа уулзах боломж гэдгийг тэр мэдэж байсан юм. Тэд бол Паулын даруу зан ба нулимсан дунд үйлчилсний үр жимс юм. Мөн Паул Эфэс чуулганы ахлагчдад Христийн баярын мэдээний ажлыг үргэлжлүүлэх ёстой гэдгийг сануулсан юм. 1–р зүйлийг үзээрэй. Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулаад, тэднийг сэнхрүүлэв. Тэгээд тэдэнтэй салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа. Эфэс хотод хийсэн гайхамшигт ажил болон үүнээс болж гарсан үймээн намжлаа. Паул дагалдагчдыг цуглуулан сэнхрүүлж, Македонийг зорин явлаа. Тэрээр Македоний нутгаар нэг жил орчим аялсан. Паул явсан газартаа тааралдсан хүн бүрийг Бурханы үгэнд хандуулан, тэднийг Бурханы үгээр ятган сургаж байлаа. Паул Грект хүрч ирээд 3 сар болов. Тэр энд байх үедээ Ром хотын итгэгдчдэд зориулсан Ром номыг бичжээ. Энэ нь Паулын төдийгүй шинэ гэрээний чухал ном юм. Ром номыг шинэ гэрээн дэх библи гэж хэлдэг. Учир нь Паул баярын мэдээ бол итгэсэн хүн бүрийг авралд хүргэх Бурханы хүч гэдгийг олж мэдсэн юм. 4–р зүйлийг үзээрэй. Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гайос, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав. Паулын аялалын гол төлөвлөгөө Ромд очих бөгөөд Иерусалимаар дайран өнгөрөхийн тулд хэсэг хамтрагчдыг дагуулан явж байлаа. Энэ аялалын багт багтсан долоон хүн нь Македони, Галат, Эфэсийн чуулганы төлөөлөгчид юм. Тэд өөрсдийн чуулганы цуглуулсан хандивыг Иерусалимын чуулганд хүргэж өгөхөөр явж байгаа юм. Харин 5,6–р зүйлийг үзвэл “бид” гэж Паулын хамт нэгэн хүн явж байгаа бөгөөд тэр бол энэхүү номыг бичсэн дагалдагч, эмч Лук юм. Паул нь Иерусалим чуулганд очиж өөрийн аялалын талаар тайлан тавихаар явж байгаа юм. Тэрээр харь үндэстэн хүмүүс хэрхэн баярын мэдээнд итгэн өөрчлөгдөж байгаа гайхамшигт ажлуудыг тайлагнах бөгөөд энэ ажлын гэрч нар нь мөн дээрх хүмүүс байлаа. Үүгээрээ тэд харь үндэстэн ч бай, иудей үндэстэн ч бай баярын мэдээнд итгэсэн хүн бүр Христийн дотор нэгэн бие гэдгийг улам баталж байгаа юм. Магадгүй Паулын хувьд энэ баг нь мөрөөдөж байсан харь үндэстэн итгэгчдээс бүрдсэн мөрөөдлийн баг нь болсон байх аа. Тэгвэл бид ч гэсэн энэ жил хоёр мөрөөдлийн баг буюу хоёр салбар цуглаан байгуулна гэсэн гуйлтын сэдвийн төлөө залбирцгааж байгаа. Бурхан бидний гуйлтанд маш тодорхой хариултыг өгнө гэдэгт итгэж байна. Одоо 7–р зүйлийг үзээрэй. Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш явахаар шийдэн, тэдэнтэй ярилцан шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ. Паул болон түүний нөхөд Тройд долоо хоносон бөгөөд сүүлийн өдөр нь Ням гариг байв. Иудейн заншлаар Ням гаригийг “долоо хоногийн эхний өдөр” гэж нэрлэж заншсан бөгөөд тэд энэ өдөр хүндэтгэлийн цуглаан өргөжээ. Хүндэтгэлийн цуглааны зарлигийг Паул зааж, тэрээр шөнө дунд хүртэл мессеж хуваалцжээ. Бид хүндэтгэлийн цуглааныг ням гаригт үдээс өмнө сэргэг байх үедээ үсрээд 2 цаг орчим хийдэг. Харин энэхүү хүндэтгэлийн цуглаан нь хүмүүсийн нойр хүрэх оройн цагаар 5-6 цаг орчим үргэлжилжээ. /Бид ийнхүү шөнө дунд хүртэл Бурханы үгэнд анхаарал хандуулж чадах боловуу? Бодож үзээрэй./ Трой хотын итгэгчид Паулыг маргааш явах учир Бурханы үгэнд анхаарал хандуулан хэдэн цаг болсныг ч анхаарах сөхөөгүй байсан бизээ. Үнэхээр онцгой хүндэтгэлийн цуглаан, онцгой тунхаглагч, онцгой сонсогчид байлаа. 9-р зүйлийг үзээрэй. Тэнд Юутух гэгч нэгэн залуу цонхны тавцан дээр суун гүн нойрсов. Паулыг ярьж байхад нойрондоо дийлдэн, гурван давхраас уначихав. Очиход тэр нас барсан байлаа. Харин тэр үед Юутух гэгч нэгэн залуу нойрмоглон сэрүүцэхээр цонхны дэргэд сууж байлаа. Олон лаа асааж, олон ч хүн цугласан өрөөнд бүгчим халуун байсан нь мэдээж хэрэг. Магадгүй тэр өдөржингөө ажиллаад ядарсан тул Паулын үгэнд яаж ч хичээгээд анхаарч чадахгүй байсан бололтой. Гэтэл тэр сууж байсан 3 давхрын цонхон дээрээс гэнэт уначихав. Очиход тэр нас барсан байлаа. Энэ цагт цонхны тавцан дээр нойрмоглон сууж буй залуу шиг хүн байна уу? Тэгвэл сэрээрэй. Та ганц цаг л Бурханы үгэнд анхаарал тавь. Өөр юунд ч биш. Учир нь та энэ зүйлийн төлөө ирсэн биш гэж үү? Энэ цагт махбодь болон сүнсээр сэргэг байхыг хүсэж байна. Юутух гэгч залуу нас барсан боловч Паул түүнийг тэврэн амилуулжээ. Тэр залууг тэврэн “Бүү санаа зов. Тэр амьд байна.” гэхэд тэр залуу амь оров. Тиймээс хүмүүсийн санаа амарчээ. Паул үргэлжлүүлэн хүмүүстэй зарлигийн талаар ярилцсаар үүр цайлгажээ. 13-15-р зүйлүүд дээр Паул олон газраар дайран шуурхай явжээ. Учир нь Паул боломжтой бол Пентекостын өдөр Иерусалимд байхын тулд ийн яарсан байна. Мөн тэрээр цаг хугацааг хэмнэж Эфес хотоор дайрахаа больж, харин тэндээс чуулганы ахлагчдыг дуудуулжээ. Эфес нь Паулын байгаа газар болох Милетээс 46 орчим км-ийн зайтай байлаа. Харин ахлагчид Паултай уулзахыг маш их хүсэж байсан тул хурдан иржээ. Үнэндээ Паул Эфес чуулганы сүнсний эцэг гэж хэлэгдэх хүн юм. Одоо тэрээр сүнсний хувьд хүүхдүүд нь болох Эфес чуулганы ахлагчидтай уулзах гэж байна. Энэ уулзалтаар Паул тэдэнд ахлагч буюу хоньчны амьдралын гэрээслэл захиаг өгөх гэж байгаа юм. 18-р зүйлийг үзээрэй. “Тэднийг ирэхэд тэр -Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш миний ямар байсныг та нар мэднэ.” Тэр ямар амьдралаар хэрхэн яаж амьдарснаа тэдэнд сануулан хэлж байна. Тэгвэл Паул тэдний дунд хэрхэн амьдарсан бэ? 19-р зүйлийг үзээрэй. “Би Эзэнд даруу зангаар болон нулимсан дунд, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон зовлон дунд үйлчилж байсан. ” Даруу зан гэдэг нь Бурханы өмнө өөрийн зохисгүй гэм нүглийг хүлээн зөвшөөрч, Түүний уучлал ба хайранд талархах сэтгэлийг хэлж байгаа юм. Тэр Есүсийг өөрийн Эзэнээр, өөрийгөө боолоор хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр тэр өөрийн нэр алдар, хүсэл мөрөөдөл, санаа бодол өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг орхиж амьдарсан. Мөн даруу зан нь нулимс ба зовлонг дагуулдаг. Хялбар зам, загалмайгүй замаар Эзэнд үйлчилж чадахгүй. Ялангуяа Паул нулимсан дунд байсны учир нь Иудейчүүдын далдуур хуйвалдааны улмаас юм.Тэд Паулыг алахаар төлөвлөж байсан. Гэвч Паул энэ зовлонгоос зугтсан бол харь үндэстний нутагт Эзэний чуулганууд босохгүй байсан юм. Паул ийм сэтгэлээр хоньдод үйлчилсэн юм. Хэрэв ийм хоньдын төлөөх даруу сэтгэл, нулимс байгаагүй бол Бурханы үг тэдний дунд тунхаглагдаж, үр жимс гарахгүй байсан. Тэгвэл Паул хоньдод хэрхэн үйлчилсэн бэ? 20,21-р зүйлийг үзээрэй. Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй. Та нарт нийтэд чинь болон айлаас айлд сургаж, Бурханы өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай иудейчүүд болон грекчүүдэд гэрчилсэн. Тэр хоньдод хэрэгтэй гэсэн бүгдийг мартаагүй. Тэрээр Бурханы үгэн дээр нэмэж хасаагүй, хүмүүсийн сэтгэлд ч нийцүүлээгүй. Хоньдод хэрэгтэй гэсэн бүхнийг заасан. Паул Бурхан бол Бүтээгч ба бүх хүмүүсийн Эцэг юм гэдгийг заасан. Хүмүүс гэмээс болоод Бурханаас салсан бөгөөд бүх хүмүүс гэмшил дотор Бурхан уруу эргэн очих ёстой. Энэ нь Эзэн Есүсийн загалмайн үхэл болоод амилалтанд итгэх ёстой гэсэн утгатай юм. Бид үүнчлэн хийх үед, Бурхан бидний гэмийг уучилж, бид түүний гайхамшигтай хаанчлалд орж, мөнхийн амийг авах болно. Энэ нь баярын мэдээний гол цөм билээ. Паул энэ мессежийг бүх хүнд зоригтойгоор, тодорхой зааж байсан. 22,23-р зүйлийг үзээрэй. “Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсэнд захирагдан явж байхдаа ч намайг тэнд юу хүлээж байгааг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг.” Тэр Ариун Сүнсэнд захирагдан Иерусалим руу явж байна. Өөрийн хүсэл төлөвлөгөөний дагуу биш, харин Ариун Сүнсний хүслийг даган явж байна гэсэн үг юм. Тэр өөрт нь тохиолдох зүйлээс ганц зүйлийг л мэдэж байсан. Тэр нь хүлээс болон зовлон юм. Паулын Иерусалим уруу явж байгаа аялал нь бидэнд дэлхийн гэмийн төлөө загалмай дээр нас барахаар явж буй Есүсийн аялалыг санагдуулдаг. Паул үйлчлэлдээ дуулгавартай байсан учраас түүний амьдрал үнэхээр аюул дунд байсан. Гэвч тэр яасан бэ? 25-р зүйлийг үзээрэй. “Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.” Бурханы үйлчлэлгүйгээр Паулын амьдрал ямарч утгагүй байх байсан. Тэрээр Эзэний эхлүүлж өгсөн замыг дуустал өөрийн амьдралыг зориулах хүсэлтэй байсан. Яг л марафон гүйлтийн тамирчин шиг. Гараанаас гарсан тамирчид гүйлтийн замдаа саатаж удсан ч бариандаа ямарч байсан очдог шиг Паул эцэс хүртэл үйлчилнэ гэсэн юм. Энэ ажлыг бүрэн дуусгаж чадвал Паул үнэхээр баяртай байх байлаа. Паул Бурханаас өөрт нь өгөгдсөн тодорхой зорилготой байсан. Тэр энэ үйлчлэлд зөвхөн өөрийн зүрх сэтгэл, бие махбодь, цаг хугацааг зориулаад зогсоогүй өөрийн амьдрал болон үхэлд огт санаа зовоогүй. Ер нь хүмүүс яадаг вэ? Өөрийн амь нас, амьдралыг илүү нандинд тооцдог. Гэвч Паул үүргийг илүү эрхэм нандинд тооцож байв. Үйлс 9:15-д “Есүс түүнийг харь үндэстэн хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө миний нэрийг үүрэх Миний сонгогдсон сав гэж хэлсэн.” Тэр Иерусалимд очвол үхлийн аюул байгааг мэдэж байсан ч эцэс хүртэл энэ замаар явах гэсэн. Тэр “Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ.” Тэр харамсах зүйлгүй харин итгэлээр зоригтой байв. 26,27-р зүйлийг үзээрэй. “Тиймээс би бүх хүмүүсийн цусны буруугүй гэдгийг би та нарт энэ өдөр гэрчлэх байна. Учир нь би Бурханы бүхэл төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь огт үгүй билээ.” Энэ зүйлээс Паул Эфес хотын бүх хүнд Эзэний баярын мэдээг тунхагласан байна. Тэр өөрийн ажлыг хариуцлагатайгаар үүрсэн байна. Энэ нь ямар гайхалтай бахархал вэ? Харин бид энэ зүйлээс өөрсдийн хариуцлагыг олж харах нь чухал юм. Хоньчид хоньдынхоо төлөө хариуцлага хүлээж, тэднийг мөнх шийтгэлд унагахгүйн тулд Бурханы төлөвлөгөө буюу баярын мэдээг тунхаглах хэрэгтэй. Юуг ч тунхаглаагүй хэрнээ хариуцлагаас зугтах зохисгүй юм. Паул Эфес хотынхонд бүгдэд нь үгийг тунхагласан шиг бид ч гэсэн сонгон авсан сургууль бүртээ үгийг тунхаглаж чадахийг гуйж байна. Одоо 28-р зүйлийг үзээрэй. Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. Энд Паул ахлагчдын амьдрал ямар байх ёстойг зааж байна. Юуны түрүүнд өөртөө болон хоньдынхоо төлөө анхаарал тавь гэж байна. Анхаарна гэдэг нь хийж чадах бүхнээрээ хичээнгүйлэн хоньдыг тэжээнэ гэсэн үг юм. Яагаад тэгэх естой вэ? Есүс хоньдын төлөө Өөрийн цусаа урсган тэднийг гэмээс аварсан учраас юм. Тиймээс бидний махбодь, зүрх сэтгэл, сүнс нь өөрийнх биш Эзэн Есүсийнх юм. Харин цуглааны ахлагч болон хоньчдод Ариун Сүнсний онцгой үүрэг өгөгдсөн билээ. Тиймээс ахлагч болон хоньчид нь цуглаандаа үйлчилж хоньдод анхаарах ёстой. 1Тимот1:12,16-д “Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дууриал бол. Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна.” гэсэн байна. Энэ нь гаднах болоод доторх байдлаараа Эзэн Есүсийг дууриаж амьдарна гэсэн үг юм. Үүний тулд бидэнд хэрэгтэй байдаг хувийн болон хамтдаа хийх сүнслэг цагуудыг сайн авах хэрэгтэй. Хувийн болон смоллийн гуйлт, сэтгэгдэл, өдөр бүрийн хоол, цуглаанууд гээд олон зүйл бидэнд байдаг. Намайг анх цуглаанд ирж байхад хоньчдын үйлчлэл ямар халуун байсан юм бэ? гэж бодлоо. Харин одоо эрс багассан юм шиг байна. Эсвэл завгүй болцгоосон уу?. Тиймээс хоньчиддоо ууриалмаар байна. -Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. Тэгвэл ахлагчид яагаад энэхүү ажилд анхаарах ёстой вэ? 29,30-р зүйлийг үзээрэй. “Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татахаар гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ.” Гаднаас ч бай дотроос ч бай догшин чоно мэт гажууд зүйл заах хүмүүс гарч ирнэ. Энэ нь өөрсдийн сонирхол, эд хөрөнгө, эрх мэдэл, нэр алдарт автагсад гарч ирэхийг хэлж байгаа юм. Тэд Бурханы үгэн дээр хүний санаа, гүн ухаан, үзэл бодол, ёс заншил, хууль журмыг нэмэн гуйвуулж Бурханаас холдуулах болно. Тэгвэл бид эдгээрээс ангид байхын тулд яах вэ? 31-р зүйлийг үзээрэй. Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун. Паулын заасан зарлигийг санаж сэрэмжтэй байх хэрэгтэй юм. Паул эцэст нь Бурханд итгэн найдаж, сүмийг Бурханы гарт даатгасан. Бурхан өөрийн үгээрээ дамжуулан тэдний дунд гайхамшигт ажлаа хийнэ гэдэгт итгэсэн. Бурханы үг тэдний зүрхэнд таригдан өсөж, Бурханы гайхамшигт гараар үр жимс ургана гэдгийг тэр мэдсэн. Тэд нарт хүнд хэцүү байдал, олон хавчлага сорилтууд ирэх боловч Бурхан бүх зүйл дээр гайхамшигтайгаар ажиллаж, өөрийн хүмүүсийг үгээрээ босгон байгуулна гэдэгт итгэсэн. Мөн 33-35-р зүйлүүдэд бусдын төлөө ямар хандлага, ямар зүрх сэтгэлээр, яаж үйлчлэхийг тодорхой зааж өгсөн. Энд Паул Эзэн Есүсийн “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй ” гэсэн үгийн дагуу амьдарснаа баталж байна. Бид бүхэнч гэсэн элч Паул шиг агуу итгэлтэй, үйлчлэлтэй хоньчноор амьдрахыг хүсдэг нь нууц биш. Тэгвэл энэхүү хоньчны хүч чадал, гайхамшигт үйлчлэл нь юунаас гарч байна вэ? Даруу зан болон нулимсан дундаас гардаг юм. Энэ цагт Бурхан Үйлс номоор дамжуулан элч Паулын сүнслэг байдлыг заан сургаж байгаад талархаж байна. Тиймээс бид Эзэн Есүсээс авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодохгүй хичээн зүтгэснээр агуу их хоньчид болохыг гуйж байна. Бурхан биднийг Паулын адил Бурханы чуулганы жинхэнэ хоньчноор амьдрахад туслах болтугай. Амен. |
| < Өмнөх | Дараах > |
|---|
| Холбоо барих |
| Христчин вэб сайтууд |
| Их Дээд Сургуулиуд |
| Гишүүн болох заавар |
| Оюутан танд хэрэгцээтэй мэдээ мэдээлэл |
| Өнөөдөр: | 134 |
| Энэ сард: | 1054 |
| Нийтдээ: | 119388 |