Skip to content

www.ubf.mn

Эхлэл arrow Мэдээ arrow Захидал
Захидал PDF Хэвлэх И-мэйл
Лхагва, 2010 оны 01 сарын 27
ОХУ-д СУРАЛЦАЖ БАЙГАА Б.НАРАНГЭРЭЛ ХОНЬЧИН
Дуулал 118:5
Зовлон дундаас би Эзэн уруу хашхирсан юм. Эзэн надад хариулж, намайг уудам газарт авчирсан.
Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ захидлаар мэндчилж байгаадаа туйлын их баяртай байна. Та бүхэндээ бүгдэд нь шинэ оны мэнд хүргэж, Эзэний хайр ивээлээр мэндчилж байна.
Би сайн, энд анх ирэхэд бүх зүйл сайн сайн сайхан байгаагүй нь мэдээж, хэлний асуудал хамгийн төвөгтэй байсан. Бүх зүйл түүгээр хязгаарлагдаж, шоронд байгаа мэт санагдах үеүүд байсан шүү. Дотны хүмүүс байхгүй, зөвлөх, ярилцах хүнгүй, хамгийн эхэнд цуглаанаа ялангуяа хоньчинтойгоо хийдэг библийн хичээлээ хамгийн их санасан, одоо ч их үгүйлдэг.
Манай N 3-ийнхан сайн биз дээ.
Энд иртэл миний томилогдож ирсэн “Сурган, сэтгэл судлал”-ийн анги энэ жил элсэлт аваагүй байсан. Тэгээд л “Орос англи хэлний мэргэжилтэн” гэсэн ангид орсон. Эхний семестр дуусаад одоо амарч байна. 12 сарын дундаас 1 сарын 21 хүртэл 11 шалгалт өгсөн. Эзэний ивээлээр маш сайн өглөө. Энд 5 баллын системтэй, багш нар нь гадаад оюутныг маш их ойлгож, үнэлж, хүндэлж харьцдаг. Би нэг хичээлээс бусдыг нь 5 өгсөн.
Би үргэлж хүсч залбирсан зүйл маань дотуур байранд маань итгэгч оюутан ирэх байсан. Яагаад гэвэл Монгол охид маань бүгд итгэгч биш. Тэдэнд одоог хүртэл нөлөөлж чадахгүй байна. Миний хувьд цуглаандаа дандаа ганцаараа явна, сар бүр болох төрсөн өдрүүдэд нь би л уухгүй үлдэнэ. Тэд хоорондоо дотно найзууд болсон байхад яагаад ч юм би тэгж нэгдэж, дотно болж чаддаггүй… одоо ч тийм л байгаа. Бурхан намайг сонссон шүү. Итгэгч оюутнууд Африкаас ирсэн. Тэдэнтэй дажгүй нөхөрлөж, тэднээс зарим зүйлд суралцаж, цуглаандаа хамт яваад л дажгүй байна. Одоо оросоор бол ер нь дажгүй ойлгоно. Шинэ найзууд маань бүгд англиар ярьдаг. Бид бүтэн сайн өдөр бүр библи хуваалцах цаг өөрсдөө байрандаа хийдэг. Яахав англиар 100% биш ч ойлголцоод л байгаа.

Энд ирсэндээ сэтгэл хангалуун байгаа. Эзэн хүчирхэгээр ажиллаж байгааг харж байна. Маш олон зүйлд суралцаж байна. Сэтгэлд байсан үзэн ядалт, бусдыг уучилж чадахгүй гэдэг жижиг сажиг зүйлсийг орхиж чадсан. Харин одоо Эзэний дотор цэвэр зүрх сэтгэлээр өсмөөр байна. Тийм болохоор би үргэлж залбирлын сэдвээ “Мэргэн ухаан”-ы төлөө гэж бичиж байгаа юм. Залбирлаар үргэлж хамт байгаа та бүхэндээ үнэхээр БАЯРЛАЛАА, ЭЗЭН ивээг
Захиа бичсэн Отгоо хоньчин, Болороо хоньчин хоёртоо баярлалаа, Хариу бичээгүй удсанд уучлаарай.

2010 оны чухал зүйл, залбирлын сэдэв:  
Иаков 1:21
Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай.
1. Эзэнээс алсын хараа авах
2. Эрүүл мэндийн бүрэн хамгаалалт (ходоод, бөөр)
3. Эзэнээс мэргэн ухаан авах, бүхий л зүйл дээр надтай хамт байхын төлөө
4. Гэр бүлийн хамгаалалт (аав, ээж, дүү)
5. Дүүгийн маань төлөө сайн гуйж өгөөрэй, энэ жил 11 анги төгсөнө, мэргэжил бас Эзэнтэй холбогдож чадахын төлөө
За энэ захиагаа ингээд өндөрлөе, миний захиаг уншаад надад зөвлөж, хэлж ярих зүйл байвал над уруу хариу заавал бичээрэй, please
Сэтгэгдэл нэмэхadd feed
Ezen Burhanii taallaar ~~
written by Myadagma on January 31, 2010, 8:30 am

Ezen Burhan taniig hamgin sainaar meddeg uchir tanid heregtei itgegch oyutnuudiig ilgeej ogson gedegt itgej baina. Bidnii Ezen uldsen odruudiin turshid ch tanitai hamt bai ch haa yavsan gazar chini hamt gishgeh bolno gedegt itgej baina. Burhanii ugiig tolov daruugaar huleen avdag 2010 on bolohiig chin setgeleesee husen guij baina.

 
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй. Манай сайтын гишүүн хэрэглэгч бол гишүүний эрхээр хандан бичнэ үү.
 
< Өмнөх   Дараах >

Бидний Twitter

Twitter Button from twitbuttons.com

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Бидний Facebook


Гишүүний булан






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Хамтрагчид

www.ubf.org
МУИС ЮБФ
www.mea.mn
Мараната

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?



Сайтын хандалт

Өнөөдөр:133
Энэ сард:1053
Нийтдээ:119387

Аюулгүй интернэт хөтөч


Firefox 3
Хэрвээ та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дээрх зурган дээр дарж Mozilla Firefox вэб хөтөч програмийг vнэгvй татаж авахыг санал болгож байна.