Skip to content

www.ubf.mn

Эхлэл arrow Мэдээ arrow Сэтгэгдэл - Б.Галаа
Сэтгэгдэл - Б.Галаа PDF Хэвлэх И-мэйл
Лхагва, 2010 оны 01 сарын 27
НЯГТЛАН ҮЗЭЖ БАЙЛАА
Үйлс 17:11
“Харин тэндхийнхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа.”

    Хайрын Их Эзэн минь Танд талархал, магтаал, хүндлэл, яруу алдрыг өргье. Өнгөрсөн өдрүүдийн төлөө хүнд хэцүү, ивээлтэй хором бүрийн төлөө Танд талархаж байна. Бид бүгдэд өөрийн хүч чадал, ивээлээ дүүргэн өгөөч, Эзэн Есүсийн нэрээр Амен.
Миний бие 2009 оны 8 сард X орон руу сурч, амьдрахаар яваад уг зорилгынхоо дагуу амжилттай В/83%/ дүнтэй суралцаад ирлээ.
Анх тэр хотод өөрийн зорьсон сургуулиас бусдыг мэдэхгүй дээрээс нь хэл ч мэдэхгүй очсон. Миний танил найзын найзын найз нь гээд нэг залууг хүлээж дэн буудалд 2 хонов. Тэр залуу надад тусалж сургуультай уулзсан ч эхэндээ ямарч урилга, бичиггүй гээд авдаггүй. Тэр залуу өөрийнхөө сурдаг сургуулийг асууж өгье гэж надад хэлсэн. Гэвч би энд л сурах гэж ирсэн гэж гэж дахиж уулзаад бүх зүйл бүтэж тэр өдрөө оюутны дотуур байрандаа ч оров. Тэр цагаас миний мөдөөдөл биелэсэн мэт өдөр бүрийн талархал маань эхэлсэн. Өрөөндөө Үзбекстаны нэг залуутай хамт амьдарч ойр орчимд түүний найзууд, өөр “Стан” орнуудын оюутнууд ихэнх нь байсан. Эзэний надад өгсөн эхний үг нь Хайрын тухай байлаа. Хамгийн чухал нь хайр. 2Иох1:6 “Бид Түүний тушаалуудын дагуу явцгаая. Энэ бол Хайр билээ. Та нар эхнээсээ сонссончлон Түүний дотор явах нь тушаал юм.” Мөн 1Кор13:3 “Хэрэв би өөрийн бүх л өмч хөрөнгөө тараан өгч, өөрийн биеийг шатаахаар тушаасан ч надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй.” Түүнчлэн Эзэний тушаал нь Хайр л зөвхөн хуулийг төгс бүрэн биелүүлж, мөн хайрын цаана үүрэг, хариуцлага, үнэн дүр төрхийн утга учир оршдог гэдгийг мөн Түүний хайр намайг албаддаг гэдгийг зааж өгсөн. Өөрийн үгээ өгөгч Бурханд чин сэтгэлээсээ талархаж байна. Тэнд ойр орчимд буй гадаад, дотоодын бүх оюутан залуус, харилцаж бүй хүмүүст Эзэнийг дууриан жижиг Есүсийн дүрээр Түүний нэрийн төлөө амьдрахаар өдөр бүр шийдвэр гаргаж хичээсэн. Хэлээ хичээнгүйлэн сурч байсан.
Сентагын вэб сайт уруу орох боломжгүй, зарим үед хэцүү шантрах үеүүд, сатаны дайралтууд, Эзэний шударга, үйлсийнх нь дагуу хариуг нь өгдөг хайрын савааг хүртэл эдэлж байсан. Сул доройгоосоо болж шантрах, яахаа ч мэдэхгүй, хүчгүй болж, ганцаардаж бусдыг буруутган гомдоллож, дуугүй болж энгийн нэгэн баймаар ... Гэвч миний сайн мэдэх ганц зүйл нь Тэр намайг өөртөө дуудаад миний бузар гэм бүгдийг уучлаад, аварсан Нэгэн. Тэр хэзээ ч орхихгүй ээ гэсэн. Тэгээд би гэж яг хэн юм, юу хийж чадах юм, хэн байснаа хэн болсон? Эзэн гэж хэн бэ? Энэ газар нь ямар газар билээ гээд л.. энэ бүхнийг сайн ухаарч мэдэх хэрэгтэйг ойлгуулж өгсөн.
Нэг орой манай өрөөний залуугийн найз нь миний “Бялхам амь” судлал библийг авч үзэв. Эзэний хэлсэнчлэн “Чи надаас ичвэл хожим Би чамаас ичих болно” гэсэн үгээ сануулж өгдөг яг тийм үеийн нэг байсан. Тэгээд тэдэнд “энэ бол Библи” гэж хэлсэн. Тэд намайг Есүст итгэдэг болохыг мэдээд хоорондоо чанга чанга өөрсдийн хэлээрээ яриад л, надад янз бүрийн юм хэлээд л байсан. Би сайн ойлгоогүй, унтахдаа болгоомжтой унтаарай гэхийг нь л хагас дутуу ойлгосон. Түүний найз нь жаахан ширүүндүү хүн гэсэн ч би юу ч  болоогүй юм шиг л байхыг хичээж байлаа. Тэд бүгд л лалын шашинтай болохоор. Хэдийгээр тэд бол миний л адил хүн, юу хийж байгаагаа ч мэддэггүй хоньд гэж бодохыг хичээсэн ч айдас төрж байсан. Би өөрийн хийх ёстойгоо  хийж хичээлдээ яваад, халуун усаа зөөж уугаад, даалгаваруудаа хийж номын санд суугаад, хүмүүст байгаагаараа хандаж байсан. Нэлээд хугацаа өнгөрсний эцэст уур амьсгал ч сайжирч тэд ч гэсэн надад жаахан сайн хандаж ойлгож эхэлсэн. Олон орны найзуудтай болж зарим нь хааяа хичээл хэлж өгдөг байлаа. Зарим нь намайг хоолонд уриад л, дараа нь би тэднийг урихын тулд ганц хоёр өдөр бацаг барина. Энд оюутан байхдаа мөн ажил хийдэг байхдаа ч бацаг барьж байсан болохоор оюутны амьдралд амархан дасаж байлаа. Бүх зүйлийн цаана та бүхний зуучлан залбиралаар дамжуулан Эзэн ажилласаар л байгааг мэдэхдээ Эзэн Бурхандаа, та бүхэндээ үргэлж талархаж байлаа. 2Кор1:11 “Залбирлаараа та нар ч мөн бидэнд тусалдаг. Тэгэхээр хүмүүсийн залбирлаар бидэнд соёрхогдсон бэлгээс болж бидний төлөө олон хүн талархал өргөх болно.” гэсэн.
Өрөөндөө болон найз нартаа Алтанговь шоклад, Өгөөдэй цай, кофе-г монголд хийсэн идээ гээд зарах нь сайхан санаа байсан. Энэ жижиг зүйлээр дамжуулан их ивээгдэж байсан.
Хүнд хэцүү үед маань босгож өгсөн Эзэний үг нь “Би дахин ирэх болно” гэсэн үг байлаа. Энэ бол зүгээр нэг үг биш Амлалт, Тушаал байсан. Тэр заавал ирэх болно. Тийм болохоор би юу хийх ёстой түүнийгээ хийж, сурах ёстойгоо сурч, эцэс хүртэл итгэлээ сахих нь хамгийн чухал болохыг зааж өгсөн. Өөрийн амьдралаараа бусдад ерөөл, гэрэл давс болж амьдрах, Эзэнд л таалагдаж, Түүнийг баярлуулж, алдаршуулах амьдрал нь туулийн зорилго болохыг ухааруулан зааж өгч байсан. Тэр газар миний аврагч Эзэн, Сайн хоньчин Есүс хамт байж удирдсанд бүх магтаал, хүндлэлийг өргөе.

Талархал:
- Сул дорой надтай үргэлж хамт байсанд
- Эрүүл байлгаж өгсөнд
- Хэл сайн сурах хүч чадал өгч байсанд
- 1/10 өргөх итгэл ивээлээ үзүүлж байсанд
- Зуучлан залбирах, туслах хамтрагч нарыг зөвшөөрсөнд
- Итгэгч биш ч гэсэн олон сайн хүмүүсээр дамжуулан тусалж байсанд
Ганц үг: “Бүх зүйл минь болсон Есүс танд хайртай”

Гуйлт:
- Сүнслэг цаг сайн авах
- Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх
- Гэр бүлдээ сайн үйлчлэх
- Буцах бэлтгэлээ сайн базаах
- Гэр бүлд аврал, аав ээжийн эрүүл мэнд
- Ирэх семистерийн төлбөр санхүүгийн төлөө
Та бүхэн сайн даатгаж, дэмжиж өгөхийг хүсье.
Сэтгэгдэл нэмэхadd feed
Амен
written by !.00B0@7C on January 27, 2010, 4:32 am

Амен. Таны сэтгэгдлийг уншаад их урам зориг авлаа. Тэнгэрлэг Аав маань таныг ч бас дасгалжуулан хурцалж байгаа нь үнэхээр гайхалтай юм шүү. Ер нь үр дүнд анхаарахаас илүү үйл явцад анхаарч, Эзэний хүслийг л дуулгавартай дагах нь чухал юм уу даа гэж би бас боддог болоод байгаа. Бурхан юуг зааж сургаж, намайг ямар хүн болгон, хэрхэн өөрчлөхийг хүсэж байгааг сурах нь олон бусдыг Эзэний хойноос дагуулахаас илүү чухал болохыг сурч байна. Таны сэтгэгдлийг уншаад та ч бас над шиг дасгал авч байгаа юм уу гэж бодогдлоо. Зоригтой бөгөөд тууштай байгаарай.
Эзэн ивээг.

С.Баатарзул
Өмнөд Солонгос

 
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй. Манай сайтын гишүүн хэрэглэгч бол гишүүний эрхээр хандан бичнэ үү.
 
< Өмнөх   Дараах >

Бидний Twitter

Twitter Button from twitbuttons.com

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Бидний Facebook


Гишүүний булан






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Хамтрагчид

www.ubf.org
МУИС ЮБФ
www.mea.mn
Мараната

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?



Сайтын хандалт

Өнөөдөр:134
Энэ сард:1054
Нийтдээ:119388

Аюулгүй интернэт хөтөч


Firefox 3
Хэрвээ та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дээрх зурган дээр дарж Mozilla Firefox вэб хөтөч програмийг vнэгvй татаж авахыг санал болгож байна.