Skip to content

www.ubf.mn

Эхлэл arrow Өдөр бүрийн хоол
Өнөөдрийн өдөр бүрийн хоол
Өдөр бүрийн хоол /10.09.09/ Хэвлэх И-мэйл
Сургаалт үгс 13:1-25
АМЬ АМЬДРАЛАА САХИГЧ ХүН
“Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно.”(3)

1. Амаа захирч мэддэг хүн (1-3)
Үг хэлээрээ хайрын ёсыг ярьж, бусдын алдааг уужуу сэтгэлээр уучлан, сайн талыг нь магтдаг хүнийг бүгд хүндэтгэн хайрлаж ивээдэг. Нэг үгээр хэлбэл хүн хэлсэн үгийнхээ үр жимснээс аз жаргалыг эдэлдэг.(2) Харин үүний эсрэгээр хуурамч сэтгэлтэй, их зантай хүн нь амаа том ангайж бусдыг шүүмжлэн, үзэн ядаж, хорон үг хэлснээр өөрөө сүйрэх болно.(3) Мөн хамаагүй хэлснээс болж ассан гал нь гэр бүл, сүм цуглаан, улс оронд ч том түймрийг дэгдээж болно. Тиймээс үг хэлэндээ төгс болохын төлөө хичээх хэрэгтэй. Өөрийнхөө ам хэлийг захирч чадах хүн өөрийн амиа ч хамгаална. Энэ нь бидний амнаас гарах үг нь үнэхээр чухал гэсэн утгатай юм. Иймээс хэл амаа захирахын тулд эхлээд зүрх сэтгэлээ цэвэрлэхийг сурах хэрэгтэй. Яагаад гэвэл Есүсийн хэлсэнчлэн хүний сэтгэл дэх цэвэрхэн сайн зүйлээс л сайн үйлс гардаг. Харин сэтгэлд хорон муу санаа хураагдваас бузар, хорон үг гардаг.(Лук 6:45)
 
"Сургаалт үгс" номны танилцуулга Хэвлэх И-мэйл
СУРГААЛТ ҮГС
Бичигч: Соломон ба зарим хүмүүс
Сэдэв: Зөв зүйтэй амьдрахад зориулсан мэргэн ухаан
Бичигдсэн огноо: МЭӨ 970-700 он

Түүхэн нөхцөл байдал
Еврей ХГ-г ерөнхийд нь Хууль, Эш үзүүлэгчид, Бичээсүүд гэсэн гурван төрөл зүйл болгон ангилдаг байсан. Гурав дахь төрөл зүйлд нь Иов, Дуулал, Сургаалт үгс, Номлогчийн үгс зэрэг яруу найргийн болон мэргэн ухааны номууд ордог. Үүний адил эртний Израильд тахилчид, эш үзүүлэгчид болон мэргэн(мэргэн хүмүүс) гэсэн гурван төрлийн үйлчлэгчид байв. Мэргэд гэдэг нь амьдралын гүн ухааны болон бодит асуудлуудын аль алинд бурханлаг мэргэн ухаан болон зөвлөх бэлгийг авсан хүмүүс байжээ. Сургаалт үгс ном нь мэргэдийн Бурханы онгодоор авсан мэргэн ухааныг толилуулдаг.
 
Танилцуулга Хэвлэх И-мэйл
МАРК НОМНЫ ОРШИЛ
1. Бичигч ба бичигдсэн он
Марк номыг Барнабын үеэл дүү бөгөөд Петрийн сүнсний хүү болох Маркыг бичсэн гэж үздэг. Түүний гэр нь Есүс сүүлчийнхээ зоогийг барьсан дээврийн хонгилд байсан бөгөөд нүцгэн биен дээрээ хучлага нөмрөн зугтсан тэр залуу бол Марк өөрөө байсан юм(Марк 14:51,52). Марк номыг Петр үхсэн болон Иерусалим сөнөөгдсөн хоёрын хоорондох МЭ 65-70 он гэж үздэг.
 
Номны танилцуулга Хэвлэх И-мэйл
ЭХЛЭЛ
Бичигч: Мосе
Сэдэв: Эхлэлүүд
Бичигдсэн огноо: МЭӨ 1445 – 1405

Түүхэн нөхцөл
Эхлэл ном нь маргаангүйгээр Хуучин Гэрээний эхний ном болдог ба Библийн гол танилцуулга болсон юм. Номын нэр нь тус номын анхны үг болох берешид (эхэнд) хэмээх еврей үгнээс гаралтай болохыг тогтоосон. Англи библийн “Женесис” хэмээх нэр нь еврей үгний “үүсэл, эх сурвалж, бүтээл ба юмсын эхлэл” гэсэн утгатай грек орчуулга юм. “Эхлэл” бол “бүх эхлэлүүдийн ном” юм.
 
Номны танилцуулга Хэвлэх И-мэйл
2КОРИНТ
1. Зохиосон учир
“2Коринт” номыг зохиогч нь элч Паул юм. Тэрээр уг номыг зохиосон тухай эрдэмтдийн үзэл ийм байдаг.
 
Номын танилцуулга Хэвлэх И-мэйл
1КОРИНТ
Паул Коринт дахь цуглааны хагарлын тухай сураг сонсоод түүний учрыг тогтоож (1:18-4:21), сайн мэдээнд зохистойгоор уг асуудлыг шийдвэрлэхийг зөвлөхийн тулд эл захидлыг бичсэн. Паул хагарлын учрыг “Бурханы цэцэн ухаан болох сайн мэдээг (2:6-3:4) зөв ойлгоогүйгээс үүдсэн" гэдгийг илрүүлж, мөн сайн мэдээний дэлгэрүүлэгч нь Бурханы өмнө хариуцлагатай байснаар хагарлыг үгүй болгох төдийгүй, өөрийн хийсэн зүйлийн тухай зөв ойлгохыг ятгав. (4:6-21)
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 16 - 81

Бидний Twitter

Twitter Button from twitbuttons.com

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Бидний Facebook


Гишүүний булан






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Хамтрагчид

www.ubf.org
МУИС ЮБФ
www.mea.mn
Мараната

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?



Сайтын хандалт

Өнөөдөр:134
Энэ сард:1054
Нийтдээ:119388

Аюулгүй интернэт хөтөч


Firefox 3
Хэрвээ та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дээрх зурган дээр дарж Mozilla Firefox вэб хөтөч програмийг vнэгvй татаж авахыг санал болгож байна.