Skip to content

www.ubf.mn

Эхлэл arrow Мэдээ
Б.Одонтуяа. Баруун аймгаар явсан сайн мэдээний аялал PDF Хэвлэх И-мэйл
Пүрэв, 2010 оны 09 сарын 02
 Юуны өмнө бүтэн сарын хугацаанд хамгийн сайнаар удирдаж явах зам нэг бүрийг минь хамгийн сайнаар ивээж байсан Бурханд талархаж байна. Баруун аймгаар хийсэн нэг сарын аялал үнэхээр гайхалтай байлаа. Бид анх 7.15-нд Дамбын Шалом цуглаан дээр уулзацгаасан. Би явна гэж хөөрч байснаас биш очоод юу хийх талаар ямар ч төсөөлөлгүй байлаа. Ямар ч байсан бэлдсэн юмаа үзүүлэх нь үзүүлнэ, эмчилгээ хийх нь хийнэ гэдгийг мэдэж байсан. Ингээд бид 19 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын 1 баг болоод хотоос 7.16-нд гарсан.
 
ОХУ-д байгаа Б.Нарангэрэл хоньчны захиа PDF Хэвлэх И-мэйл
Лхагва, 2010 оны 09 сарын 01
 Чухал зүйл: Ефес 4:14-15
“Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир аргад туугдалгүй, харин хайр дотор үнэнийг ярин, тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой.”
Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ Түүний сайн нэрээр мэндчилж байна. Тэгээд энэ захидлаараа дамжуулан Эзэн хэрхэн зуны амралтын ерөөж, хамт байж удирдсан талаар бичихээр шийдлээ.
Гэрийнхэн, цуглаан, нутгаа гээд надад санаагүй зүйл байхгүй. Увстаа очоод цуглаандаа үйлчлэх их гоё байсан. Эзэний хайрыг урьд, урьдынхаас илүү ойроос мэдрэх шиг. Бид гурван оюутан охин өглөөний гуйлтыг ээлжлэн хөтлөн хийж байлаа.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл PDF Хэвлэх И-мэйл
Мягмар, 2010 оны 08 сарын 31
 М.Нямсүрэн
Бүх зүйлийн төлөө Бурхан Эзэнд талархаж байна. Миний хувьд сайн мэдээний аялалаар явна гэдгийг сонсоод хаашаа явах бол гэж хүмүүсээс асуусаар байсан. Тэгээд Завхан аймаг уруу сайн мэдээгээр явахаар болсонд дотроо жаахан дурамжхан л байлаа. Яагаад гэвэл Ховд уруу ирээсэй гэж маш их хүсч залбирч байлаа. Энэ газар нээлттэй учраас сайн мэдээний баг ирвэл ивээлтэй байх болно гэж бодож байлаа. Гэвч Эзэний хүсэл Завхан аймаг уруу байсныг сүүлд ухаарсан. Хэрэв Эзэн хүсвэл намайг Улаанбаатар хот уруу явуулж өгөөч гэж залбирч байтал Эзэн намайг санхүүгээр хангаж хот уруу явж хувийн ажлаа амжуулахаас гадна сайн мэдээний аялалаар ч явах ивээлийг өгсөнд талархаж байна.
 
Б.Нандин-Учрал PDF Хэвлэх И-мэйл
Бямба, 2010 оны 08 сарын 28
 Л.Дэлгэрмаа хоньчин 2010.08.06-нд эсэн мэнд амаржиж охинтой боллоо. Х.Билгүүнбаатар, Л.Дэлгэрмаа хоньчид охиндоо Б.Нандин-Учрал гэдэг нэр өгсөн бөгөөд охин одоо эсэн мэнд өсөн торниж байна. Та бүхэн түүнийг Эзэний хаанчлалын ажилд нандинаар хэрэглэгдэх хүн болохын төлөө залбирч өгөөрэй.
 
БНСУ-д байгаа С.Отгонжаргал хоньчны захидал PDF Хэвлэх И-мэйл
Мягмар, 2010 оны 08 сарын 24
 Сайн байна уу, удаан хугацаанд холбоо барьсангүй. Та бүхэн сайн биз дээ?
Сайн мэдээний аялалд хайр ивээл, үр жимсээр дүүрэн яваад ирсэн үү? Би сайн байна. Ажлаа хийгээд л явж байна. Цуглааныхаа сайтаас мэдээлэл сайн авч байгаа. Бүхий л цаг хугацааны туш хамт байгаа Бурханд талахаж байна. Би энд ирээд одоо бараг гурав дахь жилээ угтах гэж байна. Энэ хугацаанд Бурхан агуу хайр, уучлалаараа үргэлж надтай хамт байлаа. Түүний дасгал болоод удирдлага бас ивээлийг авсаар ирлээ. Эрүүл мэнд болоод бүх зүйлээр ч Бурхан хамгаалж бас Өөрийн үгээр удирдаж, уучлал хайраа илэрхийлсээр... Бурханы хайр болоод тэвчээр намайг Түүний өмнө очих хүчийг өгч амьдраад үзэхэд Бурханаас өөр агуу болоод хувиршгүй нэгнийг олсонгүй. Түүний надад өгсөн Ариун Сүнс намайг Бурханаас үргэлж зуурахад тусалж байгаад талархаж байна.
 
2010 оны төгсөлтийн сэтгэгдэл (06.27) PDF Хэвлэх И-мэйл
Мягмар, 2010 оны 08 сарын 24
Г.Азжаргал
Чухал зүйл: Үйлс 5:29б
Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.
Намайг Ганболдын Азжаргал гэдэг. 1988 оны 8 сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд айлын отгон охин болон мэндэлсэн. Хоёр ах хоёр эгчтэй. Бага нас ясли, цэцэрлэгт хүмүүжсэн. Анх зургадугаар ангидаа Христийг хүлээн авсан. 2006 онд өөрийн хүсэж байсан олон услын эдийн засагч мэргэжлээр Их Засаг Их сургуульд элсэн орж оюутны амьдрал эхэлсэн. Ингээд намар хотод ирж хамаатны айлд байхаар болж ирснийхээ маргааш өдөр нь ахыгаа дагаж ЮБФ цуглаанд ирэн хоньдын цуглаанд суусан. Бүх л юм шинэ, бүгдийг шинээр эхэлж байгаа надад гараагаа л сайн тавьбал амжилт ойрхон гэж бодож байлаа.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл PDF Хэвлэх И-мэйл
Даваа, 2010 оны 08 сарын 23
 Д.Батцэцэг
Завхан аймаг уруу сайн мэдээний аялалаар биднийг илгээж, бүхий л цаг хугацааны туршид хамт байж Өөртөө алдрыг авсан Бурхандаа талархаж байна. Хол замыг туулах алс газар байсан боловч аюулгүй, саадгүйгээр удирдаж өгсөнд баярлалаа. Завхан аймгийн Улиастай хот, Тосонцэнгэл сум цуглаанд хамрагддаг итгэгчид олон биш боловч Бурханыг эрэн хайсан, үгийг сурах хүсэлтэй итгэгчидтэй байсан. Ямар ч байсан сүнсээр хатуу гэж хэлэгддэг тийм газар цуглааныг байлгаж, Өөртөө алдрыг авч байгаа Бурханд талархсан.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл PDF Хэвлэх И-мэйл
Даваа, 2010 оны 08 сарын 23
 Б.Сувдмаа
Хайртай Бурхан Ааваа таньдаа баярлалаа. Сул дорой охиноо сайн мэдээний аялалын багийн нэг гишүүнээр сонгон Завхан аймаг уруу явуулж сурсан зүйлээ сэтгэгдлээр дамжуулан хуваалцах боломжийг өгсөнд баярлалаа.
Анх сайн мэдээний аялалаар явах хүмүүсийг бүртгэж авч байхад би явах эсэхээ сайн шийдэж чадахгүй байлаа. Би явалгүй миний оронд өөр хүн явбал илүү дээр байх гэж бодож байсан. Бүтгэлийн сүүлийн өдөр автобусанд явж байхдаа асуудалд өөрийнхөө өчүүхэн бодлоор хандаж байгаа минь Бурхан надад ойлгуулсан. Ингээд явах шийдвэрийг гаргаж, нэрээ бичүүлсэн.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл PDF Хэвлэх И-мэйл
Даваа, 2010 оны 08 сарын 23
 Г.Цоожбаяр
Өнгөрсөн долоо хоногт буюу 2010 оны 8 сарын 1-8 ны хугацаанд Завхан аймаг болоод тус аймгийн Тосонцэнгэл сум уруу сайн мэдээний аялалаар яваад хайр ивээл дүүрэн аваад ирлээ.
Төлбөр санхүүгийн хувьд жил жилийн уламжлал заншлаараа ээж эсэргүүцдэгээрээ эсэргүүцэж, хөрөнгө мөнгөө өөрөө олоод яв гэдэг үгийг л хэлсэн. Урьд нь сонсож байсан, тэгээд ч нэг их цочирдуулахааргүй үг байсан тул миний хувьд нэг их сонин биш байлаа. Гэхдээ л төлбөр бол төлбөр учраас Эзэнээс гуйж олох л чухал байсан. Хоёрдугаар курстээ 10 жилийн ангийнхаа хүүхдэд паспортгүй гэх шалтгааны улмаас дараа төлбөрт дугаар өөрийнхөө нэр дээр авч өгсөн боловч тэр сүүлийн сарын төлбөр болох 144600 төгрөгөө төлөөгүй утасаа унтраагаад хөдөө яваад өгсөн байсан. Мэдээж энэ дугаар нь миний нэр дээр болохоор нэг л өдөр дүүргийн шүүхээс хугацаан дотор төлөхийг шаардсан хуудас ирсэн.
 
2010 оны сайн мэдээний аялалын сэтгэгдэл PDF Хэвлэх И-мэйл
Даваа, 2010 оны 08 сарын 23
 Х.Бүүвэйбаатар
Сайн мэдээний аялалын хугацаа богинохон мэт санагдаж  ийм богино хугацаанд юу хийнэ дээ гэж бодож байлаа. Харин замдаа их хурдан явсан болохоор сайн мэдээний аялал үр дүн сайтай болж өнгөрсөн. Миний хувьд “ЮБФ” чуулганы итгэгчид бид нар өөрсдийн гэсэн алсын хараатай байгаадаа баярласан. Бурхан бид нарыг “1Петр 2:9” зүйлд сануулсны адил тэдгээр хүмүүсийг ч гэсэн энэ зүйлд оруулах хэрэгтэй гэдгийг харсан.
Сайн мэдээний аялал нь хүмүүстэй хичээл хийхээс гадна өөрийгөө таньж мэдэх боломж байсан. Миний хувьд энэ сайн мэдээний аялалаар орон нутгийн хүмүүст библийн хичээлүүд хичнээн чухал болохыг ойлгосон. Баянхонгор аймгийн пастор хүмүүс хүртэл нэг нэгний зарчмаар өсгөх нь хамгийн үр дүнтэй арга юм байна гэж хэлж байсан.
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 20 - 125

Бидний Twitter

Twitter Button from twitbuttons.com

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Бидний Facebook


Гишүүний булан






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Хамтрагчид

www.ubf.org
МУИС ЮБФ
www.mea.mn
Мараната

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?



Сайтын хандалт

Өнөөдөр:136
Энэ сард:1056
Нийтдээ:119390

Аюулгүй интернэт хөтөч


Firefox 3
Хэрвээ та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дээрх зурган дээр дарж Mozilla Firefox вэб хөтөч програмийг vнэгvй татаж авахыг санал болгож байна.